ДЭЛХИЙ

БНХАУ Тайванийн ойролцоо дахин цэргийн сургуулилт зарлалаа

БНХАУ-ын Тэнгисийн цэргийн болон нисэх хүчин Тайвань арлын ойролцоо ирэх пүрэв гарагаас ням гараг хүртэл хамтарсан цэргийн сургуулилт хийх болсон талаар тус улсын БХЯ-наас мэдээллээ.  

Сургуулилт нь байршлын хувьд Тайванийн хойд, баруун өмнөд, зүүн өмнөд хэсэгт буюу бүсэлсэн байдалтай явагдах юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, огноо нь пүрэв гаригт гэж байгаа ч өнөөдөр шууд эхлүүлэх гэнэ.

Бээжин өмнө нь өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд Фужянь орчимд цэргийн сургуулилт хийж, хоёр зөөгч хөлөг онгоцоо Тайванийн ойролцоо аваачсан юм.

Харин Тайвань улс байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ард иргэд нь бөмбөгдөлтөөс хоргодох байранд нүүн шилжих сургалт явуулж байв.

Тайваньд 12 сая хүний багтаамжтай 4.6 мянган хоргодох байр байдаг аж.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button