ДЭЛХИЙ

Антониу Гутерриш Монголд ирэхдээ мод тарина

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Азийн гурван улсад хийх айлчлалаа өнөөдрөөс эхлүүлжээ. Хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик нь энэхүү айлчлалын талаар товч мэдээлэл өгснийг хүргэж байна.   

-Антониу Гутерриш Азид хийх айлчлалаа эхлүүллээ-

Тэрбээр өнөөдөр Японд очих бөгөөд тэнд байх хугацаандаа Ерөнхий сайд Фумио Кишида тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хэлэлцээр хийж, Хирошима хотноо болох энхтайвны ёслолд оролцоно. Еслолыг АНУ Хирошима хотод цөмийн бөмбөг хаясан өдөр буюу жил бүрийн наймдугаар сарын 6-нд зохион байгуулдаг юм. Мөн тэрбээр Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэдийн төлөөлөлтэй уулзах юм байна.  

С.Дюжаррик

Япон дахь айлчлалаа дуусгасныхаа дараа Монголд айлчилна. Айлчлалын үеэр Антониу Гутерриш Монгол Улсын байгаль хамгаалах чиглэлд гаргаж буй хүчин чармайлт болох “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж, Улаанбаатар хотноо мод тарих ёслолд оролцоно. Түүнээс гадна нүүдэлчин монгол айлд зочилж, ахуй амьдралтай нь танилцах аж.  Монгол дахь айлчлалаа дуусгаад энэ сарын 11-нд БНСУ-ыг зорих юм байна. БНСУ-д амжуулах ажлууд одоогоор тодорхойгүй, боловсруулж байна гэсэн мэдээллийг С.Дюжаррик өгчээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button