ДЭЛХИЙ

Ж.Байден, В.Зеленскийн хооронд гүнзгий үл ойлголцол үүсжээ

"АНУ-ын Засаг захиргаа, Украины эрх баригчдын хооронд гүнзгий үл ойлголцол үүссэн" гэсэн агуулга бүхий нийтлэл New York Times сонинд гарчээ.

Нийтлэлч Томас Фридманы бичсэн уг нийтлэлд яг одоо АНУ, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын хооронд уулзаж байж л шийдэх хэмжээний гүнзгий үл ойлголцол үүссэн талаар дурджээ.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Александр Ермак  хоёр Ерөнхийлөгчийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байгаа гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн нь ийм учиртай юм байна. Энэ уулзалтын зайлшгүй гэдгийг Ж.Байдены аюулгүй байдал хариуцсан туслах Жейкоб Салливан ч хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг Александр Ермак мэдэгдэлдээ дурдаж байсан юм.  

Томас Фридман нийтлэлдээ мөн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг шүүмжилж, хүнд цаг үед байж болшгүй алхам хийсэн гэж дүгнэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button