СПОРТ

ШАТРЫН ОЛИМПИАД: Эрэгтэй баг Морокког, эмэгтэй баг Норвегийг хожлоо

Энэтхэгийн Ченнайд болж буй Дэлхийн шатрын 44 пүгээр олимпиадын зургаа дахь өрөг өчигдөр болж, манай эрэгтэй, эмэгтэй баг хоёул ялалт байгууллаа.  

Чансааны 28 дугаарт жагсаж буй эмэгтэй баг Норвегийн багийг 2.5:1.5-аар буулгаж ээлжит ялалтаа авсан. Манай баг ийнхүү зургаан тойргийн дараа 162 орноос 12-23 дугаарт бичигдэж байна.   

Б. Мөнгөнзул Алена Айзенбергийг, Д.Мөнхзул Моуд Родсмэнийг хожиж, Т.Мөнхзул Жозефин Хейнемантай тэнцэн, Б.Баярмаа Элит Мачликт хожигдов.

Нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул 12-т, гуравдугаар ширээнд эмэгтэй олон улсын мастер Т.Мөнхзул 12-т, дөрөвдүгээр ширээнд ОУШХ-ны дэд мастер Б.Мөнгөнзул 19-т, тавдугаар ширээнээс Д.Мөнхзул 20 дугаарт явна.

Эрэгтэй шатарчид Марокко улсын багийг 4:0-ээр “хуурай” хожсон. Д.Батсүрэн Ильяс Мселлекийг, Г.Амартүвшин Адел Чоукриг, Б.Гүндаваа Яссер Ходж Халтиг, С.Ган-Эрдэнэ Нассим Зрикемийг тус, тус хожжээ.

Зургаан тавилын дараа манай эрэгтэй баг 8 оноотой 188 багаас 38 дугаарт бичигдэж байна. Үлдсэн өргүүдэд сайн тогловол категорийн шагнал хүртэх боломж байна. Хувийн дүнгээр Их мастер С.Билгүүн дөрөвдүгээр ширээнд 16-д жагсаж байгаа юм.

Долдугаар өрөгт эмэгтэй баг Кубатай, эрэгтэй баг Хорваттай тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button