ДЭЛХИЙ

Запорожийн атомын цахилгаан станцад осол гарах эрсдэл өндөр байна

Украины Запорожьегийн атомын цахилгаан станцад осол гарах эрсдэл өндөр болжээ.  Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсаныг хэвлэлүүд эш татан мэдээлж байна.  

“Станцад ойрын хугацаанд засвар хийх шаардлагатай байгаа. Гэвч станц яг одоо агентлагийн хяналтаас бүрэн гарсан байдалтай байна” гэж тэрээр өгүүлсэн байна.

Запорожийн АЦС

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг нь дэлхий даяар байршиж буй бүх атомын цахилгаан станцуудыг цаг минут тутамд хянаж, зөвлөгөө өгч ажилладаг. Запорожье дэх станцыг оросууд эзэлж авснаас хойш энэ боломж үгүй болсон гэнэ.

Станц одоогийн байдлаар ажиллаагүй ч эргэн тойронд нь байлдааны ажиллагаа идэвхтэй явагдаж буй нь түгшүүр төрүүлж байгаа аж. Оросууд эзэлж авах үеэр станцын барилга артиллерийн цохилтод өртсөн нь олон улсад шуугиан тарьж байв.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн станцыг Украинд цохилт өгөх зориулалттай бааз болгон ашиглаж байна хэмээн буруутгаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x