ДЭЛХИЙ

“Samsung”-ийн хэрэглэгчид гар утсаа өөрсдөө засдаг болно

“Samsung” корпораци ухаалаг гар утас, таблетуудаа цаашдаа хэрэглэгчид нь өөрсдөө засварлах боломжтой байдлаар үйлдвэрлэхээр болжээ. "Android Authority" энэ талаар мэдээллээ.

Компани ухаалаг гар утас, таблетаа хэрэглэгч нь өөрөө засдаг программтай болгож хөгжүүлэх төслийг iFixit-тай  хамтран эхлүүлсэн бөгөөд амжилттай болбол цаашдаа тус компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авсан хэрэглэгчид гэртээ өөрсдөө гар утсаа засах боломж бүрдэх юм байна.   

Эхний ээлжинд "Galaxy S20" болон "Galaxy S21" цувралын ухаалаг гар утас, мөн "Galaxy Tab S7 Plus" таблет эзэмшигчид төхөөрөмжөө өөрсдөө засдаг болно. Засварт шаардагдах дэлгэц, арын шил, цэнэглэх эд анги, багаж хэрэгсэл зэргийг SC, iFixit-ийн цахим хуудсаас худалдаж авдаг болох гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Apple мөн үүнтэй төстэй хөтөлбөр эхлүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-04 22:48

Тийм болчихвол сайхан л байна.Манай гар утасны засварчид гэж ёстой шулаачид.Жижигхэн засварыг тархи уга�##�т хийж байгаад өндөр үнэтэй засвар болгож хүмүүсийг мөнгийг сэгсрэхдээ гаршсан нөхдүүд ихэнх нь байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button