ДЭЛХИЙ

ТАЙВАНЬЧУУД: Н.Пелоси манай эдийн засгийг хорлочихоод явчихлаа

Тайванийн жирийн ард иргэд болон улс төрийн хүрээнд Нэнси Пелосигийн айлчлалын үр дагавар халуун сэдэв болж байгаа талаар “Глобал таймс” сонинд нийтлэл гарчээ.

Нийтлэлд бичсэнээр, одоо Тайванийн бизнесмэнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнууд, жирийн иргэд БНХАУ эдийн засгийн дайн эхлүүлсэн байх вий гэдэгт хамгийн ихээр санаа зовниж байгаа аж. Тайванийн Шинэ намын дарга У Чэндянь “Нэнси Пелоси Тайванийг хорлочихлоо” гэсэн бол ажил хэрэгч хүмүсийн хүрээлэл мөн ижил агуулгыг хөндөж байгаа ажээ.

Н.Пелосигийн айлчлалыг эсэргүүцэгчид

Энгийн иргэд ч “Бидэнтэй эв санааны нэгдэлтэй, цаашдаа тууштай дэмждэг хэвээрээ байна”гэж хэлэхийн тулд заавал ирэх шаардлагагүй. Үйл хэргээрээ харуулаад явахад л болох байсан” хэмээн ярьж айгаа ажээ.

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ, айлчлалын үр дагавраас болгоомжилсон жирийн тайваньчуудын эсэргүүцлийг үл харгалзан энэ сарын 2-ны өдөр Тайваньд айлчилсан юм. Түүний айлчлалын дараа БНХАУ элс болон зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ зогсоогоод байгаа билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
8 сар 4, 2022 16:47

ХАХА ШАЛ ХУДЛАА ТАЙВАНЬЧУУД КОММУНИСТУУДЫН ЭРХШЭЭЛД ОРСНООС ТУРЖ ҮХСЭН НЬ ДЭЭР ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА. ХЭДЭН КОММУНИСТ ХУЛГАЙЧ ӨВӨГЧҮҮЛИЙН ЗУРГИЙГ ТАВЬЧИХААД БҮҮ СОЛИОРЦГОО НААД ӨВӨГЧҮҮЛ ЧИНЬ СОЁЛЫН ХУВЬСГАЛААР ӨӨРИЙН ЭЦЭГ ЭХИЙГЭЭ ХОРООЖ БАЙСАН СОЛИОТНУУД

Холбоотой мэдээ

Back to top button