Нийгмийн

С.Лавров АНУ-тай ялтан солилцох асуудлаар мэдэгдэл хийлээ

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров АНУ-тай ялтан солилцох боломжийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "ОХУ тогтсон сувгаар энэ асуудлыг хэлэлцэхэд бэлэн" гэсэн байна.

АНУ-ын мэргэжлийн сасанбөмбөгч Бритни Гринерийг зэвсгийн наймааны хэргээр АНУ-д ял эдэлж буй Виктор Бутаар солих боломжтой гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр бичигдэж байгаа билээ.

АНУ ч ОХУ-д хоригдож буй Бритни Грейнер болон тэнгисийн цэрэг Пол Уилан нарыг буцааж авахын төлөө байж болох бүх алхмыг хийхэд бэлэн гэсэн мэдэгдэл хийж байгаа юм.

С.Лавров ийнхүү хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч АНУ-ыг "Дуулиан шуугиан болголгүй мэргэжлийн түвшинд, яриа хэлэлцээрийн аргаар шийдэх маш олон асуудал байхад огт хүчин чармайлт гаргадаггүй хэр нь дахиад л олон нийтэд хандсан, олиггүй улс төрөө хийж байна" хэмээн шүүмжилжээ.

АНУ, Европын холбоо ОХУ-ыг олон асуудалд буруутгадаг ч удирдагчдынх нь хэн нь ч уулзахгүй тойрч гүйгээд байгааг тэрээр энэ үгээрээ дайруулсан байна.

Бритни Гринер хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр ОХУ-ын Шүүхээс есөн жилийн ял сонсоод байгаа. Харин Виктор Бут нь ОХУ-ын зэсвгийг Засгийн газрын бус шугамаар худалддаг ажил эрхэлж байгаад Тайландад баривчлагдаж, улмаар АНУ-д шилжигдэн тэндхийн шүүхээс 25 жилийн ял авсан нэгэн юм.         

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x