Энтертайнмент

Агуу найруулагчдын “авах юмгүй” бүтээлүүд

С.Спилберг, Жорж Лукас, Фрэнсис Форд Каппола, Мартин Скорсез, Жеймс Кэмерон... Бүгд л “Агуу” гэсэн тодотголтой, кино урлагийн ноён оргил болсон зангарагтай уран бүтээлчид. Гэхдээ агуу найруулагч байлаа гээд муу кино хийж байгаагүй гэсэн үг биш ээ. Алдаж онох үе бүгдэд нь л байсан аж.

Eguur.mn булан та бүхэндээ агуу найруулагчдын амжилтгүй болсон бүтээлүүдийг танилцуулж байна.

С.СПИЛБЕРГ, “Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull”

Холливудын хамгийн дээд оргилд 40 жил заларч буй С.Спилбергийг үзэгчид “Шиндлерийн бүртгэл” “Юрийн галавын цэцэрлэг”, “Цэрэг Райныг авар”, “Эрүү” зэрэг шилдэг бүтээлүүдээр нь сайн мэддэг. Түүнд шүүмжлэгчдээс тааруу үнэлгээ авсан “1941” гэх мэт кино бий. Гэвч аль нь ч “Индиан Жонс: Болор гавалын хаант улс” шиг үзэгчдийг гонсойлгож байгаагүй юм. С.Спилберг залуу од Шиа де Бьюф, үзэсгэлэнт Кейт Бланшетт нарыг тоглуулсан нь цаашид цувралыг үргэлжлүүлэх зорилготой нь холбоотой байлаа. Гэтэл цааш үргэлжлүүлэх нь битгий хэл булшилж орхисон билээ.

Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull

Хөгширсөн адал явдал хайгчийн ээлжит түүх дүрүүдийн авцалдаагүй дүр төрх, жүжиглэх ур чадвар, кино зохиол, зураг авалтын алдаа гээд деталь болгон дээрээ шүүмжлэгчдийн амны зугаа болсон байдаг. Санхүүгийн хувьд алдагдалд ороогүй нь л их юм /185 сая ам.доллараар бүтэж 787 саяыг олсон/ болсон юм.

Шиа Ле Бьюф Индиан Жонсын малгайг өмсөн үйл хэргийг нь үргэлжлүүлэх хувилбар яригдсан ч С.Спилберг бодлоо өөрчилж, “Өмнөхөөсөө илүү болох тохиололд л дараагийн ангийг хийнэ” хэмээгээд хав дарж орхисон. Энэ нь тэрээр дүрийн сонголтод алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.      

ЖОРЖ ЛУКАС: “Star Wars Episode I: The Phantom Menace

Жорж Лукасын 1977-1983 онд хийсэн “Оддын дайн” гурамсан бүтээл үзэгчдийг байлдан дагуулж, баатруудын хувцас, сэлэм зэрэг дагалдах бүтээгдэхүүнээс олсон орлого нь киноны орлогоос хол давж байв. Тиймээс дараагийн гуравлыг бүтээхээр шийдэж, 1999 онд “Оддын дайн: Үзэгдэл 1. Далд аюул” бүтээлийг гаргасан юм.

Star Wars Episode I: The Phantom Menace

Компьютер графикийн хөгжил 70-аад оноос хамаагүй дээрдсэн тул шинэ кино үзэгчдийг байлдан дагуулах ёстой байлаа. Гэвч агуу найруулагчийн бүтээлүүдээс хамгийн муу нь болсон юм.

Уг кино хамгийн муу бүтээл, бүтээлчдийг тодруулдаг “Алтан бөөрөлзгөнө” кино наадмаас тэр жил олон шагнал хүртжээ. 

ФРЭНСИС ФОРД КАППОЛА: Twixt

“Загалмайлсан эцэг”-ийг бүтээгч алдарт Фрэнсис Форд Каппола залуудаа олон ч кино хийгээд бүтэлгүйтэж байсан нэгэн. Зээлээр кино хийчихээд бүтэлгүйтэж, өрөө дарахын тулд хөлсний ажил хийж явсан үе ч бий. Гэсэн ч авьяастай болохоор бүрмөсөн дампуурчихалгүй яваад байсан байдаг.

Twixt

Харин хөгширсөн хойноо 2011 онд “Twixt” хэмээх кино хийхэд авьяас нь ч бөхсөн байсан бололтой. Кино зүгээр нэг муу ч биш, бүр аймшигтай болсон бөгөөд агуу найруулагчийн сүүлийн бүтээл болсон түүхтэй.

МАРТИН СКОРСЕЗ: “Bringing Out the Dead”

Холливуддаа С.Спилберг, Ж.Лукас, Ф.Ф.Каппола нарын зиндааны хөвгүүн Мартин Скорсез нөгөөдүүлтэйгээ адил унаж босоон намтрыг туулж л ирсэн нэгэн. Тэрээр замналдаа олон муу кино хийж uбайсан ч “Bringing Out the Dead” шиг муу нь байгаагүй юм.

1999 онд дэлгэцэнд гарсан энэ бүтээл кино театр, прокатын аль, алинд нь бүтэлгүйтсэнээс гадна “Оскар” хүртээд удаагүй байсан Николас Кейжийн карьерийг алах дөхжээ.   

'Bringing Out the Dead', 1999

ЖЕЙМС КЭМЕРОН: Piranha II: The Spawning

“Терминатор”, “Аватар”-ын найруулагч Жеймс Кэмерон орчин үеийн хамгийн амжилттай найруулагчдын нэг. Далайн ёроолд шумбах сонирхолтой тэрээр Марианы хонхорт ч хүрч байсан удаатай. Тэгвэл уран бүтээлийн хувьд ёроол гэж юу байдгийг нэг удаа амсаад үзжээ.

Жо Дантегийн бүтээлийн хоёрдугаар ангийг хийх санаа сэдэж, пиран загасыг нисэх чадвартай болсноор дүрсэлсэн “Piranha II: The Spawning” кино нь гарсныхаа дараа шүүмжлэгчдийн бах тавыг хангасан юм.

Piranha II: The Spawning

         

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Д Баярсайхан
Д Баярсайхан

Кино, урлагаас хүмүүс сайн ,муу юмыг, мууг нь дуурайгаад байх шиг .Минийхээр ихэвчлэн мууг нь дууриаж байгаа юм шиг...жи: Солонгос киноноос. ядуу хүнд дээрэнгүй ханддаг хандлагыг гэх мэт.. Манайд,хүүхэд залуучууд, томчууд насны зааггүй юуг ч бүгд үздэгт л байна За юу ч хэлсэн хэн ч хүлээж авахгүй ,иргэд зөндөө л ярьж хэлдэг биз.уучлаарай ! Санаа зовохоос өөр өөр зүйлгүй болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button