СПОРТ

ШАТРЫН ОЛИМПИАД: Эрчүүд Хорватад хожигдож, эмэгтэй баг Кубыг хожлоо

Энэтхэгийн Ченнай хотод болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын долдугаар өргийн тоглолтууд өчигдөр болж, манай эрэгтэй баг чансаа өндөр Хорватад хожигдлоо. Харин мэгтэй баг Кубыг буулган авч, тав дахь ялалтаа байгуулав.

МОНГОЛ-ХОРВАТ 1-3

ИМ Д.Батсүрэн /2528/-ИМ Иван Сарич /2680/ 0-1

ОУШХМ Амартүвшин /2409/-ИМ Анте Брикич /2611/ 0-1

ИМ Б.Гүндаваа /2503/-ИМ Зденко Козул /2602/ 1-0

Им С.Билгүүн /2403/-ИМ М.Биосочич /2549/ 0-1

Эрэгтэй баг долоо тоглож, гурван хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдол, 8 оноотой 58 дугаар байрт бичигдэж байна. Эрэгтэй багуудыг Армен зургаан хожил, нэг тэнцээ 13 оноотой ганцаар тэргүүлж, Узбекистан, Энэтхэг 2, Энэтхэг 1 тэргүүтэй зургаан баг 12 оноотой нэхэж байна.

МОНГОЛ-КУБА 3.5-0.5

ЭИМ Алтан-Өлзийн Энхтуул /2267/-ОУМ Ордаз Вальдез /2367/ 1:0

ОУМ Баяржаргалын Баярмаа /2171/-ЭОУМ Миранда Ллан /2347/ 1/2:1/2

Төрмөнхийн Мөнхзул /2277/-ЭИМ Аррибас Роба /2239/ 1:0

ОУШХМ Бат-Эрдэнийн Мөнгөнзул /2098/-ЭОУШХМ Назерке Нургали /2181/ 1:0

Эмэгтэй баг долоон өргөөс таван хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтойгоор наймдугаарт явна. Энэтхэгийн 1 баг нэг ч хожигдолгүй 14 оноогоор тэргүүлж, Армен, Украин, Гүрж 12 оноотой нэхэж явна.

Манай тамирчдаас ОУШХМ Б.Мөнгөнзул ширээндээ медалийн төлөө өрсөлдөж байгаа байдал харагдаж байна. Гэхдээ дасгалжуулагчдын тактик их зүйл шийднэ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button