СПОРТ

ШАТРЫН ОЛИМПИАД: Эрчүүд Япон, эмэгтэй баг Унгарыг хожлоо

Энэтхэгийн Ченнай хотод болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын наймдугаар өргийн тоглолтууд өнөөдөр болж, манай эрэгтэй, эмэгтэй баг хоёул ялалт байгууллаа.

Өмнөх өрөгт чансаа өндөр Хорватад хожигдсон эрчүүд Японтой таарч 4:0-ээр өчиггүй буулгаж авсан. Харин эмэгтэй баг алдарт Юдит, Жужа Полгарын эх орон, шатрын уламжлалтай Унгарыг буулган авч, зургаа дахь ялалтаа байгууллаа.

МОНГОЛ-ЯПОН 4-0

ИМ Д.Батсүрэн /2528/- Транх Тхан Ту /2375/ 1-0

ОУШХМ Амартүвшин /2409/-ОУМ Шинья Кожима /2346/ 1-0

ИМ Б.Гүндаваа /2503/- Алекс Авербух /2155/ 1-0

Им С.Билгүүн /2403/-Ацухико Кобаяши /2156/ 1-0

Эрэгтэй баг долоо тоглож, дөрвөн хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдол, 10 оноотой 40 дүгээр байрт бичигдэж байна. Эрэгтэй багуудыг Армен долоон хожил, нэг тэнцээ 15 оноотой ганцаар тэргүүлж, Энэтхэг 2, Узбекистан 14 оноотой нэхэж явна.

МОНГОЛ- УНГАР 2.5-1.5

ЭИМ Алтан-Өлзийн Энхтуул /2267/-ИМ Т.Хоанг /2376/ 1/2:1/2

ОУМ Баяржаргалын Баярмаа /2171/-ЭИМ Тисиа Гара /2367/ 0:1

Төрмөнхийн Мөнхзул /2277/-ЭИМ Зока Гаал /2313/ 1:0

ОУШХМ Бат-Эрдэнийн Мөнгөнзул /2098/-ЭИМ Жулианна Тербе /2291/ 1:0

Эмэгтэй баг долоон өргөөс зургаан хожил, нэг тэнцээ, нэг хожигдол, 13 оноотой зургадугаарт явна. Долоон өрөгт нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан Энэтхэгийн баг хүчирхэг Украинтай яалт ч үгүй оноо хувааж найман өргийн дараа 15 оноотой боллоо. Гэхдээ тэд тэмцээний тэргүүлсэн хэвээр байна.

Манай тамирчдаас ОУШХМ Б.Мөнгөнзул дөрөвдүгээр ширээнд долоон өргөөс зургаан оноо авч, медаль хүртэх боломжоо бататгалаа. ОУШХ ширээний медаль хүртэхийн тулд тухайн тоглогч дор хаяж долоон өрөг тоглосон байхыг шаарддаг юм.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
баяр хүргэе
баяр хүргэе

Унгарын багийг хожино гэдэг амаргүй. АРГАГҮЙ манай эмэгтэй баг хүчтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button