Нийгмийн
Монгол эрэгтэй Байгаль нуурт живж нас баржээ

ОХУ-ын Буриадын БНУ-ын Кабанскийн дүүрэгт, Байгаль нуурт энэ сарын 9-ний өдөр эрэгтэй хүн живж нас баржээ. Уг эмгэнэлт хэрэг тухайн өдрийн 14.30 цагийн орчимд болжээ.
Талийгаач хөлөг онгоцны зогсоол дээрээс ус руу үсэрч ороод живсэн байна. Ослын газар Эрэн хайх, аврах албаныхан ирж, хэдэн цагийн дараа цогцсыг нь гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ. Талийгаач 45 настай, Монгол Улсын иргэн байсан талаар m.baikal-daily.ru хим хуудаст мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.