СПОРТ

E-Sport-ын супер од "Iy4knu" Монголын багт нэгджээ

Зүүн Өмнөд Азийн E-Sport-ын хамгийн том лиг болох Филиппиний MPL-PH (MOBILE LEGENDS: BANG BANG PROFESSIONAL LEAGUE)-ийн супер од Жошвелл Кристиан "Iy4knu" Манаог Монголын “Positive Gaming” багт нэгджээ. Багийн албан ёсны фэйсбүүк хуудаст энэ талаар мэдээлсэн байна.

Жошвелл Кристиан "Iy4knu" Манаог Монголын багт орохоосоо өмнө “Onic PH”, “RSG PH” багуудад тоглож байсан юм.
“Positive Gaming” багийн тухайд, өнгөрсөн жил 1500 гаруй тоглолтынхоо, 92 хувьд нь ялалт байгуулсан үзүүлэлтээр Е-спортын дэлхийн шилдэг 10 багийн нэгээр нэрлэгдэж байсан шилдэг баг юм. Өнгөрсөн жил Европын цуврал тэмцээнд өндөр амжилттай оролцсон тэд 2022 онд Ази тивийн томоохон тэмцээн бүрд оролцохоор бэлтгэл ажлаа эхлүүлсэн талаар мэдэгдэж байсан бөгөөд бэлтгэл ажлынхаа хүрээнд ийнхүү Филиппиний лигийн шилдэг тоглогчийг элсүүлжээ.

Түүнээс гадна удахгүй өөр бас нэг том мэдээ дуулгана гэдгээ багийн залуус фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button