СПОРТ

ОХУ-ын шигшээ багтай халз тулалдах Азийн шигшээ багт ОУХМ Б.Чинзориг багтжээ

ОХУ-ын боксын шигшээ баг Азийн шигшээ багтай ирэх сарын 7-нд Владивосток хотноо халз тулалдахаар болжээ. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж буй энэ тулаанд оролцох Азийн шигшээ багт Монгол Улсаас Ази тивийн аварга, ОУХМ Б.Чинзориг багтсан байна.

Азийн шигшээ багт манай тамирчнаас гадна Энэтхэг, Тайланд, Узбекистан, Казахстаны шилдэг боксчид багтжээ. Энэ талаар мэдээлсэн vedomosti.ru манай тамирчныг “Манай багтай өрсөлдөх Азийн шигшээ багаас хамгийн алдартай нь” хэмээн онцолсон байв.

ОУХМ Б.Чинзориг өнгөрсөн оны Ази тивийн аварга, Армийн дэлхийн аварга цолтой билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button