ДЭЛХИЙ

БНАСАУ цар тахлыг ялснаа зарлаж, бүх хязгаарлалтаа цуцаллаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун улс нь ковид 19 цар тахалтай хийсэн тэмцэлд ялалт байгуулсан гэж зарлалаа. Улмаар цар тахалтай холбоотой тогтоогоод байсан бүх хязгаарлалтыг цуцалжээ.

Тэрбээр эрүүлийг хамгаалах салбарын ажилтан, албан хаагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэж, “Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг 74-хөн хүн нас барсан хохиролтой давж туулсан нь гайхамшигтай амжилт” хэмээн үнэлсэн байна.

Энэ үеэр охин дүү Ким Е Жон нь БНСУ-ыг суртал ухуулга явуулах нэрээр цар тахал тараасанд буруутгаж, эрх баригчдыг нь хөнөөнө гэж заналхийлсэн талаар бид өглөө мэдээлсэн билээ.

БНАСАУ цар тахлыг нэвтрүүлэхгүй байх зорилгоор 2020 оны эхээр хилээ хааснаас хойш дэлхийгээс тусгаарлагдсан ч дотоодод цар тахлын халдвар илэрсэн. Энэ явдлыг эрх баригчид нь БНСУ-аас урсаж ирдэг ухуулах хуудаснуудаас гаралтай гэж үздэг нь Ким Е Жоны хурц мэдэгдлээс харагдаж байгаа юм.  

БНАСАУ-д өнгөрсөн сарын 29-нөөс хойш нэг ч шинэ тохиолдол илрээгүй аж.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 11, 2022 20:05

СҮРЖИН БААС ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button