НийгмийнСПОРТ

“Реал” дээд амжилт тогтоосон “Супер цом”-ын сонин хачин

Европын хөлбөмбөгийн холбооны “Супер цом”-ын төлөө тоглолт өнгөрсөн шөнө болж, “Аваргуудын лиг”-ийн аварга “Реал” "Европа лиг"-ийн аварга “Айнтрахт”-ыг 2:0-ээр хожлоо.

Мадридын баг ийнхүү тус цомыг тав дахиа хүртэж, “Барселона”, “Милан”-ы дээд амжилттай зэрэгцэв. Испанийн баг "Аваргуудын лиг"-т түрүүлсэн гарааны 11 тоглогчоо яг тэр чигээр нь гаргаад дахин түрүүлэв.

Таван цомынхоо дөрвийг нь сүүлийн таван жилд (2014, 2016, 2017, 2022) хүртжээ. Эхний цомоо 2002 онд хүртэж байв. Тэр жил “Реал” З.Зиданы супер гоолоор финалд хожиж “Аваргуудын лиг”-т түрүүлж байсан билээ.

"Аваргуудын лиг", "Супер цом"-ын гарааны 11. Куртуа, Карвахаль, Алаба, Милитао, Менди, Модрич, Кроос, Каземиро, Вальверде, Бензема, Винисиус Жуниор. Карло Анчелотти шалгарсан тоглогчдодоо л итгэдэг.

ШИГШЭЭ ТОГЛОЛТЫН СОНИН ХАЧИН  

-“Реал” 94 дэх цомоо хүртэж байна. “Эзэн хааны баг“ Испанийн АШТ-д 35, Испанийн цомын тэмцээнд 19, Испанийн Супер цомд 12, “Аваргуудын лиг”-т 14, ЕХХ-ны цомд хоёр, ЕХХ-ны “Супер цом”-л тав, “Тив хоорондын цом”-д гурав, Клубуулын ДАШТ-д дөрвөн удаа түрүүлж байв.  

-“Реал” шигшээ тоглолтод шалгарсан сүүлийн 19 тохиолдлынхоо 17-д хожжээ. Сонирхолтой нь, хоёр хожигдол нь 2014 онд Испанийн “Супер цом”, 2018 онд ЕХХ-ны “Супер цом”-ын тэмцээнд, “Атлетико” Мадридтай тоглоход тохиосон байх юм.

-Дасгалжуулагч Карло Анчелоттигийн хувьд ЕХХ-ны “Супер цом”-ыг дөрөв дэх удаагаа хүртэж байна. Тэрээр өмнө нь “Милан”-ыг дасгалжуулж байхдаа 2003, 2007 онд, “Реал”-ыг дасгалжуулж байхдаа 2014 онд авч байв. Тэрээр “Аваргуудын лиг”-т дөрөв түрүүлэхдээ тухай бүрт нь “Супер цом”-ын эзэн болжээ.  

-“Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес 33 дахь цом, ерөнхийлөгчийн хувиар 30 дахь цомоо хүртлээ.

-Карим Бензема “Реал”-ын төлөө 324 дэх гоолоо оруулж, Раулийг гүйцэн хоёрдугаарт орж ирлээ. Түүний өмнө 450 гоолтой Криштиану Роналду бий.

“Супер цом”-ын анхны тэмцээн 50 орчим жилийн өмнө анх болоход “Аякс”, “Рейнжерс” багууд есөн гоол орсон гайхалтай шигшээ тоглолтыг толилуулж байв. Тэрмцээний эхний жилүүдэд Йохан Кройфф ид гялалзаж асан Нидерландын багууд илүү өндөр амжилттай оролддог байв.    

Энэ жилийн шигшээд өрсөлдсөн “Реал”, “Айнтрахт” багууд 62 жилийн өмнө “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод учраа таарахад Ференц Пушкашийн покер, Альфредо ди Стефаногийн хет трикийн ачаар Испанийн баг 7:3-аар хожиж байжээ.   

 “Реал Мадрид (Испани) – Айнтрахт Ф (Герман) 2:0 (1:0, 1:0)

"Олимпийн цэнгэлдэх"

Гоол:

1:0 – 37 Алаба2:0 – 65 Бензема.

Реал Мадрид – КуртуаКарвахаль (Рюдигер, 85), АлабаМилитаоМендиМодрич (Родриго, 67), Кроос (Тчуамени, 85), КаземироВальверде (Камавинга, 76), БенземаВинисиус Жуниор (Себальос, 85).

Айнтрахт Ф – ТраппТуре (Аларио, 70), НдикаТутаЛенцРоде (Гетце, 58), СоуКамадаЛиндстрем (Коло-Муани, 58), КнауффБорре.

Шар хуудас:

Аларио (90).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button