СПОРТ

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ эхлэх тов нэг өдрөөр наашлав

Олон улсын хөлбөмбөгийн холбоо “Катар 2022” ДАШТ эхлэх өдрийг нэг өдрөөр наашлуулж, арваннэгдүгээр сарын 20 болгожээ. Өмнөх товоор бол ДАШТ арваннэгдүгээр сарын 21-нд Сенегал-Нидерланд, Англи-Иран, АНУ-Уэльсийн тоглолтоор эхлэх байсан юм.

“Герман 2006” ДАШТ-ээс хойш зохион байгуулагч улс нээлтийн өдөр тоглодог уламжлал тогтоод байсан нь энэ удаад эвдэгдэж, Катарын баг тэмцээний гурав дахь өдөр л талбайд гарахаар болсон байна. Тэмцээн эхлэх тов нэг өдрөөр наашилсан ч тасалбарууд хүчинтэй хэвээр байх гэнэ.

“Катар 2022” ДАШТ ирэх арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болно. Аваргын төлөө тоглолт тэмцээний сүүлийн өдөр Монголын цагаар 23.00 цагаас Лусайл хотод ижил нэрт цэнгэлдэхэд эхлэх юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button