УРЛАГ

Уран нугараачид “Азийн цуурай” олон улсын циркийн фестивальд оролцож байна

“Азийн цуурай” олон улсын циркийн фестиваль Казахстаны нийслэл Нурсултан хотноо өчигдөр эхэлжээ. Энэ жил 13 дахь удаагаа болж буй уг фестивальд Беларусь, Унгар, Вьетнам, Израиль, Итали, Киргизстан, Молдов, Монгол, ОХУ, Тажикистан, Узбекистан, Франц, Казахстан гэсэн 13 улсын уран бүтээлчид оролцож байна. Фестиваль энэ сарын 14-нд өндөрлөж, ялагч тодорно. Харин гала тоглолтууд өнөөдөр эхэлж, таван хоног үргэлжлэх юм.

Зохион байгуулагчид нь энэхүү фестивалиа дэлхийн хамгийн нэр хүндтэй нь болгох зорилготой гэдгээ хэвлэлд ярьсан байна. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил бололгүй өнжжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button