ДЭЛХИЙ

Запорожийн атомын цахилгаан станц руу пуужин харважээ

Запорожийн атомын цахилгаан станцын радио идэвхит изотопын агуулах гургван удаа пуужингийн цохилтод өртжээ. Станцыг хяналтдаа байлгаж буй ОХУ-ын талаас дээрх мэдээллийг үнэн гээд Украиныг буруутгасан байна. Пуужингийн цохилтоос болж радио идэвхит изотоп алдагдаагүй, станцын дотор болон ойр орчимд цацрагийн түвшин хэвийн байгаа гэсэн мэдээллийг мөн өгчээ.

Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдал сүүлийн хэд хоногт олон улсын анхаарлыг онцгой татаж байна. Гэхдээ тэнд үүссэн нөхцөл байдлын талаар талуудын өгч байгаа мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа юм. Украин болон АНУ-ын албан тушаалтнууд ОХУ-ыг “Онц аюултай объектоор бамбай хийж, цөмийн цахилгаан станцыг Украин руу пуужингийн цохилт өгөх бааз болгон ашиглаж байна” гэж буруутгаж буй.

Харин Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг шинэжээчид оруулах боломж бүрдүүлэх, НҮБ станцын ойролцоо байлдааны ажиллагаа зогсоохыг уриалж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-12 19:18

Орос объектоор бамбай хийсэн бол Украйны цэргүүд энгийн оршин суугчдаар бамбай хийсэн

Холбоотой мэдээ

Back to top button