ДЭЛХИЙ

АНУ ОХУ-ыг “Терроризмыг санхүүжүүлэгч улс” гэж зарлаж магадгүй

Латви улсын Парламент өчигдөр ОХУ-ыг “Терроризмыг санхүүжүүлэгч улс” гэж хүлээн зөвшөөрсөн шийд гаргасан билээ. Тэгвэл барууны олон улс энэ жишээг дагах магадлал байна. АНУ-д энэ асуудалодоо яг ид яригдаж байгаа бөгөөд зарласан тохиолдолд аялдан дагалдагч улсууд дагалдах нь тодорхой юм.

Латвийн Парламентаас гаргасан шийдвэрт ОХУ-ыг олон сая хүнийг эх орноосоо дүрвэж нүүхэд хүргэсэн, байлдааны ажиллагааны энгийн иргэдийн аминд хүрсэн, хүчиндсэн, энгийн номхон иргэдийг бөөнөөр баривчилж хорьсон зэрэг гэмт хэрэгт буруутгасан байсан юм.

Латвийн шийдвэрийг ОХУ Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Латвийн эрх баригчдын ээлжит дайсагнасан үйлдэл” гэж дүгнэжээ.

Латвийн парламентыг шийдвэр гаргасан даруйд Украин шүүрэн авч, Ерөнхийлөгч Зелинський нь олон улсад хандан, дээрх жишгийг дагахыг уриалсан байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-12 18:53

ОРОС ӨӨРӨӨ ТЕРРОРИСТ УЛС БОЛСОН ШҮҮ ДЭЭ ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ УЛС ОРОНДОО АМЬДАРДАГ НУТАГ НЭГТНҮҮДЭЭ ЭЛДВЭЭР ТУРХИРЧ ТУХАЙН УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЖ ЭЛДВЭЭР ДАРАМТЛАН ГАЗАР НУТГИЙГ НЬ БУЛААН АВДАГ. ГҮРЖЭЭС ЭХЛЭЭД ОДОО УКРАЙНААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ЦААШИД КАЗАХСТАН ГЭЭД СТАНУУДЫГ БҮГДИЙГ ДЭЭРЭМДЭНЭ.

Зочин
Зочин
2022-08-13 07:45

АНУ чинь ӨӨРӨӨ терроризмын дэмжигч санхүүжүүлэгч орон шүү дээ. Ерөнхийлөгч асан КЛИНТОНЫ авгайн үүсгэн байгуулж санхүүжүүлсэн террорист байгуулага байдгийг юм уншдаг ХҮН болгон ДЭЛХИЙ даяараа мэднэ шүү дээ..ӨӨРСДИЙН нэршилээ БУСДАД өгөх гэнэ..

Zochin
Zochin
2022-08-13 15:43

Jinhen terrorist uls chin ANU oroo..

Холбоотой мэдээ

Back to top button