ДЭЛХИЙ

СӨҮЛИЙН ҮЕР: “Паразит” кинонд гардаг амьдралын хэв маягийг хориглоно

Сөүл хотыг нэрвэсэн үерийн гамшигт өртөж нас барсан иргэдийн ихэнх нь орон сууцны суурийн давхарт амьдардаг иргэд байсан нь хотын захиргааг шинэ журам гаргахад хүргэжээ.

Нийслэлийн удирдлагууд гамшигийн дараа орон сууцны B1, B2 давхарт хүн, айл өрхийг амьдруулахгүй байх тал чиглэлд үе шаттай ажил зохион байгуулахаар болжээ. Төлөвлөгөөнд, суурийн давхарт олон жил амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх, оршин суух өөр газар байхгүй иргэдийг байраар хангах төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлууд багтаж байгаа аж.

Орон сууцны суурийн давхарт амьдардаг иргэдийн онцлогийг алдарт “Паразит” кинонд тод томруунаар дүрсэлдэг билээ. Сөүлд нийт өрхийн 5% буюу 200 000 айл B1, B2 давхарт амьдардаг байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button