ДЭЛХИЙ

Францын “Хүн идэгч, мангас” түймэртэй Европын улсууд хамтран тэмцэж байна

Францын Бордо хотын ойролцоо ой хээрийн түймэр дэгдэж 18286 га талбайг хамарчээ.

Одоогоор түймрийн голомт хотоос 30 орчим км зайд байгаа бөгөөд бөгөөд 1 000 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Түймэр хотын гадна орших суурьшлын бүстэй хэт ойрхон дэгдсэн тул орон сууцны байшингууд шатаж, 10 000 гаруй хүн амьдрах газраа орхин дүрвэжээ.  

Хотын гал түймэртэй тэмцэх албаны дарга Грегори Аллионе RTL радиод өгсөн ярилцлагадаа энэ удаагийн түймрийг хүн идэгч, мангастай зүйрлэснээс үзвэл хүч хийгээд учруулах хохирол үлэмж их гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Хүчтэй салхилж, агаарын хэм халуун байгаа нь түймэр унтраах ажлыг хүндрүүлж байгаа ажээ. Германы Бонн хотоос 65 гал сөнөөгч ирсэн бол Румын, Польшоос удахгүй очих гэнэ.  

Франц улсын хувьд зориулалтын есөн онгоц, нисдэг тэргээ дайчилсан бөгөөд Грек, Шведээс ойрын хугацаанд нисдэг тэрэгнүүд ирэх гэнэ.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон тивийнхээ улсуудын хүчин чармайлтыг үнэлж, твиттер хуудстаа “Европын эв санааны нэгдэл “ажиллаж” байна” хэмээн талархал илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button