УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Ван Игийн Монголд хийсэн айлчлалынхаа талаар өгсөн ярилцлагаас түүсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ-үүд

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И улсынхаа төв телевизэд ярилцлага өгчээ. Ярилцлагадаа Бангладеш, Монголд хийсэн айлчлал болон БНСУ, Балбын Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүгнэлт, Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн асуудал, АСЕАН-ы орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцсон тухай, бүс нутгийн улсуудын харилцаа зэрэг өргөн сэдвийг хөнджээ. Түүний ярилцлагаас Монголтой холбоотой хэсгийг уншигчдадаа хүргэе.

Тэрээр яриагаа “Монголд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө айлчилснаас хойш олон өөрчлөлт гарчээ. Найрсаг хөрш орны хувьд Монгол Улс эрчимтэй хөгжиж байгаад чин сэтгэлээсээ баярлаж, хөгжиж, сэргэн мандахыг нь тэсэн ядан хүлээж байна” гэж эхлээд Улаанбаатарт хийсэн айлчлалын үр дүнгээс танилцуулсан байна. Тэдгээрээс чухлыг шүүрдсэнээ уншигчдадаа танилцуулж байна.

“Олон улсын болон бүс нутгийн нөхцөл ээдрээтэй байгаа энэ үед Хятад, Монгол хоёр улсын ирээдүй нягт холбоотой бөгөөд алтнаас илүү үнэ цэнэтэй сайн хөрш, зовлон жаргалыг хуваалцдаг сайн ах дүүс, сайн түнш байх ёстой гэдэгт хоёр тал санал нэгдлээ”

“Бүс ба зам" санаачилга болон Монгол Улсын "Талын зам" хөтөлбөр, "Дэлхийн хөгжлийн санаачилга" болон Монголын шинэ сэргэлтийн бодлого, Хятадын "Хоёр алхам" хөгжлийн стратеги, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн алсын хараа хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа нотолж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх гурван том хөдөлгүүрийг бий болгохоор тохирлоо”

“Талууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар нэг, нэгнээ тууштай дэмжсээр байхаа дахин нотлов”

“Монгол Улс тогтвортой байдлаа хадгалж, хөгжилд анхаарлаа хандуулж, улс орныхоо нөхцөл байдалтай уялдуулан хөгжлийн замыг эрэлхийлэхийг Хятад улс дэмжиж байна. Монгол Улс нэг Хятадын зарчмыг баримталж, бусад улс Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаа. Энэ байр суурь тогтвортой байсан бөгөөд өөрчлөгдөөгүй”

“Хилийн боомтуудыг нээх, хоёр улсыг төмөр зам, хурдны замаар холбоход аль болох их дэмжлэг үзүүлж, аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, саадгүй байлгахын тулд хилийн боомт дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо. Ганц модны боомтоор хил дамнасан төмөр замыг холбох хөтөлбөрийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Монгол Улс нээлттэй байдлаа тэлэх, эдийн засгаа өсгөхөд чухал ач холбогдолтой”.

“Хоёр тал ойжуулалт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хоёр тал хамтын гэр орноо ногоон болгож, ногоон дэлхий, хөх тэнгэрийг хамгаалахад бие биенээ дэмжинэ гэдэгт Хятад улс найдаж байна”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-12 19:11

ер нь өөрийн болгох порцисоо хараад явсан байндаа энэ хүн

Зочин
Зочин
2022-08-13 06:59

China is lucky to have such charismatic man in front of its foreign relations!

Батбаяр
Батбаяр
2022-08-13 07:39

Ёр нь хэзээнээсээ биё биёндээ дэм болсоор ирсэн ард түмэнүүд билээ бидний хувьд зэвсэглэлээр хөөцөлдөөд байдаггүй нь хоёр хөршдөө найрсаг харилцааг бэлэглэдэг онцлогтой ард түмэн билээ

Энхбаатар
Энхбаатар
2022-08-13 08:49

Хоёр т�##� хамтын гэр орноо ногоон болгож гэж юү гэж байгаа юм бэ?

Зочин
Зочин
2022-08-13 09:02

Б

Холбоотой мэдээ

Back to top button