НийгмийнЭнтертайнмент

Долоо хоногийн өмнө осолд орсон жүжигчин Энн Хэш нас барлаа

Авто ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан АНУ-ын жүжигчин Энн Хэш (Anne Hache) нас баржээ. Түүний тархи нь хүчил төрөгчийн дутагдалд орж, үхжин, сэргэх найдваргүй болсон талаар гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлсэн юм. “Эннийг эдгэрээсэй хэмээн залбирч байсан сайхан сэтгэлт бүх хүмүүст талархал илэрхийлье” гэж тэр мэдээлэлдээ дурдсан байв.

Энн Хэш энэ долоо хоногийн эхээр автомашин жолоодож яваад хяналтаа алдан хоёр давхар байшинг мөргөж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Эмнэлэгт хийсэн эхний шинжилгээгээр дуучны биеэс мансууруулах төрлийн бодис илэрсэн ч бататгахын тулд нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай гэж Цагдаагийн газраас мэдэгджээ.  

Энн Хэш нь энэ жил 53 настай хоёр хүүхдийн ээж. “Донни Браско” (Donnie Brasco), “Седар Рапидс” (Cedar Rapids), “Сэтгэцийн өвчтөн” (“Psycho” 1998 онд дахин бүтээсэн хувилбар) зэрэг кинонд тогложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button