ДЭЛХИЙ

Гэрээсээ хэрэлдэж гараад 11 хүний амь хөнөөжээ

Гэр бүлийнхээ хүнтэй маргалдсан эр уурандаа гарч яваад 11 хүний амь хөнөөсөн хэрэг Монтенегро улсад гарчээ.

Албаны мэдээлэлд өгүүлснээр, хохирогчдын гурав нь нэг гэр бүлийн хүмүүс (нэг эмэгтэй, хоёр хүүхдийн хамт) бөгөөд гэмт этгээдийн гэрт нь хамт байсан гэнэ. Гэмт этгээд тэднийг хөнөөснийхөө дараа гарч яваад өөр долоон хүний аминд хүрч, зургаан хүнийг шархдуулсан байна. Эцэст нь алуурчин өөрөө өөр нэгэн энгийн иргэнд буудуулж үхсэнээр энэ хэрэг өндөрлөжээ.

Олон нийтийг ихэд цочирдуулсан тул Монтенегрогийн Прокуророос өчигдөр энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийж, Ерөнхий сайд Дритан Абазович улс орон даяар гурав хоногийн гашуудал зарласан байна.  

Хэрэг гарсан Цитинье хот нь нийслэл Подгорицагаас баруун зүгт 22 км-т оршдог аж.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-13 14:12

garchig deeree tuhain ulsiinhaa neriig bichij bai

Болд
Болд
2022-08-15 09:55

Ертөнцийн бузар булай хэнд хэрэгтэй юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button