Нийгмийн

"WSJ" Доналд Трампын гэрээс нууцын зэрэглэлтэй 11 багц бичиг баримт олдсон гэж мэдээлэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын Мар а Лаго дахь гэрт ХМТ-ны ажилтнууд нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл нэгжлэгийн үер “Маш нууц” тамгатай 11 багц бичиг баримт олдсон гэх мэдээлэл “The Wall Street Journal”-д гарчээ.

Тэдгээр бичиг баримтын дөрөв нь “Маш нууц” гэсэн дардастай, үлдсэн нь “Нууц” гэсэн дардастай байсан гэнэ. Бчиг баримтын агуулга одоогоор тодорхойгүй ч нэг нь “Францын Ерөнхийлөгчийн тухай” байсан гэсэн мэдээллийг “The Wall Street Journal”-д гарсан нийтлэл олон нийтэд өгч байна.

ХМТ-ныхон Д.Трампын гэрээс дээр дурдсан бичиг баримтуудаас гадна Д.Трампын зөвлөх асан Рожер Стоундаа өршөөл үзүүлсэн гэх зэрэг бусад бичиг баримтуудыг хурааж авчээ.

“Нэгдүгээрт, бичиг баримтууд бүгд нууцын зэрэглэлээс гарсан байсан. Хоёрдугаарт, тэр бичиг баримтуудыг гэрт нэгжлэг хийн барин хурааж авах хэрэггүй байлаа. Зүгээр хүссэн үедээ хэлээд л гаргуулж авах боломжтой бичгүүд шүү дээ”

Д.Трамп

Д.Трамп харин энэ мэдээллийг үгүйсгэж, өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явж байгаа гэжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
8 сар 13, 2022 18:56

Medeej trump

Зочин
Зочин
8 сар 15, 2022 11:30

Энэ арга манайд ч байдаг арга л даа. Зүгээр мөхөж байгаа нийгмийн хэлбэр. Энэ улсаас авах юм юу ч �##�га даа.

Холбоотой мэдээ

Back to top button