НИЙГЭМ

Өнөөдрийн (2022.VIII.14) цаг агаарын урьдчилсан мэдээ

2022 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Дохио!!!Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Дорнодын нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул  болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НИЙ 08.00-20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

САЛХИ:

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

АГААРЫН ТЕМПЕРАТУР:

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:

Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: 

Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: 

Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

05.00 ЦАГТ УЛААНБААТАРТ:

13 градус дулаан, харьцангуй чийг 98 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button