Танктай биатлонч О.Ууганцогт: Хүрч үзээгүй амжилтдаа энэ жил хүрэх зорилго тавьсан

«АрМИ-2022» найм дахь удаагийн Армийн олон улсын тоглолтын хамгийн сонирхолтой төрөл болох танктай биатлоны тэмцээн өчигдөр ОХУ-ын Москва орчмын “Алабино” цэргийн бэлтгэлийн баазад эхэлжээ. Энэ удаагийн тэмцээнд Ази, Европ, Африк, Өмнөд Америкийн 22 улсын баг оролцож байна.
-МОНГОЛЫН ТАНКТАЙ БИАТЛОНЧИД ЭНЭ ЖИЛ АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ЗОРИЛГО ТАВЬЖЭЭ-
Тэмцээнд оролцож буй БНХАУ-аас бусад багууд ЗХУ-ын үеийн Т-72 танк хөлөглөж байгаа гэнэ. Харин БНХАУ өөрсдийн дотоодын үйлдвэрийн танкаараа уралдаж байгаа ажээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй О.Ууганцогттой хойд хөршийн “Нэгдүгээр суваг” телевизийн сэтгүүлч сэтгэгдлийг нь сонссон байна. О.Ууганцогт сэтгүүлчийн “хэддүгээр байранд орно гэж бодож байна вэ” гэсэн асуултад “Шигшээд шалгарахыг зорьж байна. Бид тэмцээний 50 дугаар байрт орж байсан үе бий 5-9 дүгээр байранд ч орж байсан. Одоо бидэнд эзлэж үзээгүй дөрвөн байр үлдсэн. Тиймээс шигшээд үлдэх зорилготой” гэж хариулжээ.
Армийн олон улсын тоглолтыг батлан хамгаалахын салбарын олимпын наадам гэж зүйрлэж болох юм. Олон төрлөөр явагддаг энэ наадмын танктай биатлоны тэмцээн уралдаан нь жинхэнэ байлдааны нөхцөлд дээд зэргээр ойртсон нөхцөлд, хуягт техник болон экипажуудын чадварыг сорьсон нөхцөлд явагддаг бөгөөд танкууд хэр хурдтайгаар, хэдэн тойрог явах, пулемёт болон их буугаар буудах, хүнд саадтай замын хэсгийг туулах зэргээр танкчдын чадварыг нь сорьж, байгаа оноогүй, эсвэл жолоодлогонд алдаа гарсан нөхцөлд хугацааны торгууль ноогдуулах, оноо хасах зэрэг журмаар явагддаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОРЧИН ҮЕИЙН ДАЙНД 4-Н ТӨРЛИЙН ХОЦРОГДСОН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙ БАЙНА ГЭНЭ. ЭХНИЙХ НЬ ТАНК, ХОЁР ДАХ НЬ БАЙЛДААНЫ ОНГОЦ, ГУРАВДАХ НЬ ИХ БУУ, ДӨРӨВ ДЭХ НЬ ОКОП УХАЖ ХОРИГЛОЛТ ХИЙХ ГЭНЭЭ
Өчигдөр оросын нтв мэдээгээр үзсэн монголын танкчид зүгээр нисэж байна мундаг гэж байна