ДЭЛХИЙ

Франц улс Финланд, Шведийг УАЦЭ-д элсүүлэхийг дэмжлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Финланд, Шведийг Умард Атлантын цэргийн эвсэлд элсүүлэхийг дэмжсэн протоколд өчигдөр гарын үсэг зуржээ. Тэрээр Үндэсний Ассаблей буюу Парламентын доод танхимынхаа энэ сарын 3-нд гаргасан шийдвэрийг баталгаажуулж байгаа нь энэ юм.

Финлянд, Швед улсуудыг элсэх тухай асуудлыг эвслийн бүх гишүүн улс Францын жишгээр  тус бүртээ соёрхон батлах ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй орноос 20 гаруй нь дэмжсэн шийдвэрээ гаргажээ.

Европын холбооны лидерийн үүргийг гүйцэтгэж буй Франц улс дэмжсэнээр хоёр улсыг элсүүлэх асуудал мэдэгдэхүйц цэгцэрч ирлээ. Гэхдээ нэг том саад байгаа нь Турк бөгөөд Анкара хэд, хэдэн үндэслэлээр Финланд, Шведийг УАЦЭ-д элсүүлэхийг дэмжихгүй гэдгээ өмнө нь илэрхийлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-14 12:50

НАТО ГЭЭД ХЭВШЧИХСЭН БИЗДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button