ДЭЛХИЙ

Одер мөрөнд үүссэн экологийн сүйрэл Европт шуугиан тарьж байна

Герман, Польшийн хил дамнаж урсдаг Одер мөрөнд их хэмжээний загас үхсэний шалтгааныг хоёр улсын мэргэжлийн байгууллагууд судалж байна. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.

-ГЕРМАН, ПОЛЬШ УЛСУУД ОДЕР МӨРӨНД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАГАС ҮХСЭНИЙ ШАЛТГААНЫГ СУДАЛЖ ЭХЭЛЛЭЭ-

Мэдээлэлд өгүүлснээр, өнгөрсөн сарын сүүлээр Одер мөрний зуу гаруй километр үргэжлэх эрэг дагуу олон тооны үхсэн загаснууд хаягдах болсон байна. Тиймээс Герман, Польшийн эрдэмтэд шалтгааныг нь нарийн судалж эхэлжээ. Шинжилгээ судалгааны хариу гараагүй ч голд ямар нэгэн хорт бодис орж бохирдуулсан гэж үзээд эцсийн үр дүнг хүлээлгүйгээр иргэдэд анхааруулга өгөөд байгаа аж.

Тодруулбал, гол экологийн сүйрэл болж байж болзошгүй хэмээн голоос загас барих, усыг нь унданд хэрэглэх, ан агнуураар нь хоол хүнсний зүйл бэлтгэхийг хориглож, эрэгт ойртож очихоос зайлсхийх анхааруулга өгсөн байна.

Гэсэн ч байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллага, идэвхтнүүд хоёр улсын эрх баригчдыг "Нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдээллээд байхад шуурхай арга хэмжээ аваагүй" хэмээн буруутгаж байгаа юм байна.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Одерт үүссэн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ цаг тухайд нь авч ажиллаагүй хэмээн Байгаль орчны салбарт өндөр албан тушаал хашдаг хоёр хүнийг чөлөөлжээ. Тэрээр цаг үеийн асуудлаар хийсэн мэдэгдэлдээ “Одерт үүссэн асуудлыг эхлээд хэсэг газрын асуудал гэж үзсэн. Гэвч дараа нь маш өргөн цаг хүрээг хамарсныг мэдсэн. Нөхөн сэргээхэд дор хаяж жил болно” гэж онцолсон байна. Шалтгааныг харин химийн бодис ямар нэг байдлаар голд орж бохирдуулсантай холбоотой байж болзошгүй гэж таамаглажээ.

Одер мөрөн нь 40 гаруй төрлийн загас амьдардаг, экологийн хувьд цэвэр гэж тооцогддог байсан гэнэ. Үүсээд буй нөхцөл байдалд загаснаас гадна минж, шувууд, нугасууд ч өртсөн гэж Польшийн эрэн сурвалжлах OKO.press сайтын сэтгүүлч Катарзина Койзар бичсэн байна. Мөн Германы Бранденбург мужийн албаны эх сурвалж “Усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ ихэссэн нь гадны бодис байгааг илтгэж байна” гэснийг ВВС мэдээлэлдээ дурджээ.

Германы Байгаль орчны сайд Штеффи Лемке “Үүссэн нөхцөл байдлын шалтгааныг олж тогтоох, үр дагаврыг арилгахын тулд чадах бүхнээ хийнэ” гэсэн байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 08:51

юу вэ? эд чинь нэг их мундаг байг�##�ь экологи гээд ази африкийг шүүүмжлээд байдаг. Саяхан Өмнөд африкийн жимсийг импортлохгүы гээд хуцаад байсан. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж энэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button