СПОРТ

Допингтой холбоотой 10 чухал асуулт, хариулт

Спортыг цэвэр шударга өрсөлдөөний талбар байлгахад допингтой тэмцэх ажил чухал үүрэгтэй. Наадмын бөхийн шинжилгээний хариу анхаарал татаж буй энэ үед бид уншигчдадаа энэ ажлын талаар ойлголт өгөх үүднээс чухал гэж үзсэн мэдээллийг асуулт, хариулт маягаар бэлтгэн хүргэж байна.  

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ тамирчдыг хэрхэн хянадаг вэ?

ADAMS гэж систем бий. Энэ систем нь спортын төрлүүддээ өндөр амжилт гаргадаг, гаргах магадлалтай тамирчдыг хянадаг систем юм. Хамрагдсан тамирчин нь дуудсан цагт бэлэн байж, шинжилгээ өгөх үүрэгтэй. Манай Монголд ч ADAMS системийн байнгын хяналтад байдаг шилдэг тамирчид олон бий. Дуудсан цагт ирж сорьц өгөөгүй бол хариуцлага хүлээлгэдэг. ДДЭА энэ маягаар дэлхийн бүх улс оронд олон тамирчныг байнга хянаж байдаг.

Допингийн шинжилгээг хаана хийдэг вэ?

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас итгэмжлэгдсэн лабораториудад хийдэг. Одоогийн байдлаар итгэмжлэгдсэн 29 лаборатори байгаа бөгөөд үүний зургаа нь /Токио, Сөүл, Бангкок, Бээжин, Дели, Доха/ Ази тивд байна.

А, Б сорьцынхоос шинжилгээний дүн зөрөх боломжтой юу?

Боломжгүй. Тамирчнаас нэг удаа авсан дээжийг хоёр саванд хувааж хийснээ А, Б гэж нэрлэж байгаа юм. Тиймээс А, Б сорьцийн шинжилгээний хариу зөрөх боломж байхгүй гэж хэлж болно.

Сэргээшийн шинжилгээ хийлгэхэд тамирчнаас мөнгө гаргадаг уу?

А сорьцыг шинжлэхэд тамирчнаас мөнгө гарахгүй. Хариу эерэг гарсан тохиолдолд тамирчин өөрийн хүсэлтээр Б сорьцыг шинжлүүлж болох бөгөөд энэ тохиолдол зардлыг өөрөө төлөх хэрэгтэй болдог.

Шинжилгээ хийхэд хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

7-14 хоног болдог. Түүнээс улдаан шинжилсэн жишээ маш ховор.

Допинг хэрэглэсэн тамирчинд ямар шийтгэл ногдуулдаг вэ?

Допинг нь хүч чадал, тэсвэр тэвчээр, авхаалж самбааг нэмэгдүүлдэг төрөл, тэдгээрийг хэрэглэснээ нуун дарагдуулах зорилгоор хэрэглэх боломжтой эм, эмийн бүтээгдэхүүн гээд дотроо ялгаатай. Сүүлийн үед зүрхний ажиллагаа сайжруулж, бэлтгэлийн цагийг нэмэгдүүлдэг эм хориотой эмийн жагсаалтад орж ирж байна. Тэдгээрийн аль нь илэрснээс шийтгэлийн хэмжээ хамаардаг явдал бий. Стеройд, станазолол зэрэг хүчтэй бэлдмэл бол 2-4 жил, бүх насаар нь эрх хасах ч шийтгэл ногдуулах магадлалтай. Допинг хэрэглэчихээд түүнийгээ биеэсээ зайлуулах зорилготой байж болзошгүй гэж үзээд шээс хөөх зориулалттай фуросемид зэрэг эмийг мөн хориглосон бодисын жагсаалтад оруулсан байдаг.   

Нэг шинжилгээг хэдий хэмжээний зардлаар хийдэг вэ?

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-тай холбоогүй, цэвэр арилжааны зорилгоор допингийн шинжилгээ хийдэг VADA гэж байгууллага бий. Энэ байгууллага мэргэжлийн бокс, холимог тулаан зэрэг мэргэжлийн спортын холбоодтой гэрээлж, допингийн шинжилгээг нь хийж өгдөг. Зардлыг энэ байгууллагын жишгээр харвал нэг допинг тестийг 2000-2500 ам.доллараар хийхээр гэрээлдэг байна. Гэхдээ энэ нь баян, мэргэжлийн холбоодын үнэ бөгөөд бүх нийтийн марафон зэрэг төсөв багатай байгууллага, тэмцээнтэй нэг шинжилгээг 500 ам.доллараар хийх нь ч бий.

Допингийн шинжилгээний зардал яагаад өндөр байдаг вэ?

Үнэндээ шинжилгээний зардал 500 ам.доллар байсан ч маш их мөнгө шүү дээ. Ийм үнэтэй байдаг шалтгаан нь био шинжилгээ авах нарийн төвөгтэй журам, тоног төхөөрөмжийн өвөрмөц байдал юм. Туршилтыг тусгай өрөөнд (тэмцээний үед) тусгайлан бэлтгэгдсэн хүмүүсийг байлцуулан тусгай зориулалтын шилэн саванд авч, дараа нь тусгай саванд тээвэрлэж, баталгаажсан лабораторид хадгалдаг. Эдгээр лаборатори нь бүх улс оронд байдаггүй тул заримдаа дээжийг хэдэн мянган километрийн зайд тээвэрлэх шаардлагатай болдог.

Жингийн ангилалгүй, мэргэжлийн спортод допинг шалгах шаардлагагүй юу?

-Допингтой тэмцэх нь спортыг цэвэр шударга өрсөлдөөний талбар байлгах ганц агуулгаасаа хальж, тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, хэрэглүүлэхгүй байх тал руу явж байна. Өмнө нь тодорхойгүй байсан “Тамирчдад үзүүлэх сөрөг нөлөө” нь илүү тодорхой болсон нь үүнд нөлөөлсөн бөгөөд допинг хэрэглэсэн тамирчдад хүлээлгэх хариуцлагыг улам хатуу чанга болгохыг шаардаж буй.  

-Допингтой тэмцэх ажилд хэчнээн мөнгө эргэлддэг вэ?

-Допингтой тэмцэх ажилд эргэлдэж буй мөнгөний хэмжээ тодорхойгүй. Мэдээлэл хоорондоо ихээхэн зөрүүтэй байдаг. Дэлхийн Допингийн эсрэг байгууллага болон ижил чиг үүргийн байгууллагуудын нийт төсөв 300 сая ам.доллараас нэг тэрбум ам.долларт хүрнэ гэсэн мэдээлэл бий. ОУОХ зардлын хэмжээг 300 сая гэж хэлдэг. Торгууль, Спортын арбитрын шүүх /CAS/-ийн зардал, эмнэлгийн зөвлөгөөний зардал зэргийг нэмбэл тэрбум долларт хүрнэ. Өөрөөр хэлбэл, спортыг цэвэр байлгахын тулд ийм хэмжээний мөнгө зарлагаддаг гэсэн үг.

Гэхдээ энэ хүчин чармайлтыг тойрч гарахтай холбоотой асуудалд  бүр ч их мөнгө эргэлддэг гэсэн хардлага, батлахыг оролдсон судалгаанууд бий. Тухайлбал, Италийн нэг судалгааны байгууллага дэлхийн допингийн жижиглэнгийн зах зээлийг 50 тэрбум доллар гэж тогтоосон байдаг. Энэ 50 сая ам.долларын 15 тэрбум нь мэргэжлийн спортод ногддог гэжээ. Энэ бол шударга бус тамирчид болон тэдний дасгалжуулагчдын шударга бус ялалтаа хүчинтэй үлдээх хүслээс үүдэлтэй хууль бус зардал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 09:10

Sonirholtoi l medeelel b

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
2022-08-15 09:42

БОДИТ БАЙДАЛТАЙГАА ЗӨРСӨН ШАЛ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БАЙНА. 7-14 ХОНОГТ ГАРДАГГҮЙ ХҮССЭНЭЭРЭЭ ӨӨРСДИЙН ДУРААР ЯАЖИЛ БОЛ ЯАЖ ХӨДӨЛГӨДӨГ ОРОСЫН УРАН ГУЛГАГЧ КАМИЛАГИЙН ӨМНӨХ ОНЫ ШИНЖИЛГЭЭГ ОЛИМПЫН ҮЕЭР ГЭНЭТ ГАРГАЖ БАЙСАН СЕНЦСААЦИ БОЛГОСОН. ОЛИМПОД ӨГСӨН ШИНЖИЛГЭЭГЭЭР ДОПИНГГҮЙ БАЙСАНДАГ. МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 7-14 ХОНОГТ ХЭЗЭЭ Ч ГАРЖ БАЙГААГҮЙ ЦААШДАА Ч ГАРАХГҮЙ. А, Б ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ДАНДАА Л ЗӨРДӨГ. ЗӨРДӨГГҮЙ БАЙСАН БОЛ ЮУ ГЭЖ Б СОРЬЦЫГ АВЧ БАЙХ ЮМ. ГҮНДҮҮГҮЙ ЯРИА НЭВТРҮҮЛГЭЭР НЭГ НАЧНЫ ХАРИУ ЗӨРСӨНИЙГ ХЭЛЖ БАЙСАНДАГ. БОКСЧИН МАЙК ТАЙСОНЫ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР УРАГ ИЛЭРЭЭД ТЭГСЭН ЧИНЬ ЖИРЭМСЭН ЭХНЭРИЙНХЭЭ ШЭЭСЭЭР СОЛЬСОН БАЙСАНДАГ. ТЭГЭЭД Ч ДОПИНГ БОЛ ХОР БИШ ЭМ ГЭДГИЙГ МЭДЧИХМЭЭР ЮМ. ҮНДЭСНИЙ СПОРТУУД БҮГД ДОПИНГИЙГ ЗӨВШӨӨРДӨГИЙГ МЭДЧИХМЭЭР ЮМ. АМЕРИКИЙН САГСАНБӨМБӨГ, КАНАДЫН ХОККЕЙ, ТУРКЫН КУРЕШ, ЯПОНЫ СУМО, ӨВӨРМОНГОЛЫН ЗАНГИАТ БӨХ ГЭЭД БҮГД ДОПИНГИЙГ ЗӨРШӨӨРДӨГ ШДЭЭ. ОДООГИЙН МОНГОЛЧУУД МАЛНУУД ЮМ БОЛОХООР МАЛ ШИГЭЭ ДОПИНГИЙГ ХАДНЫ МАНГАА ГЭЭД ОЙЛГОЦОН ТЭНЭГТЭЭД ЯВЦГААХ ЮМДАА.

Гумбаа
Гумбаа
2022-08-15 10:30

Манай орон сөүлд шинжлүүлдэг гэв үү.
Тэгээд удаад бдаг юм бна.
Японд шинжлүүлэх гэрээ хийвэл 7 хоногт л гарна . Хариуцлагатай улс япон

Зочин
Зочин
2022-08-15 16:18

Dotooddoo shinjilluuldeg bolgomooor ym

Холбоотой мэдээ

Back to top button