ДЭЛХИЙ

Нажиб Разак авлигын хэргээ цайруулах эцсийн оролдлогоо хийж байна

Малайзын Дээд шүүх өөрт нь тулгасан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан зэрэг хэргийг хүчингүй болгохоор давж заалдсан  Нажиб Разакийн гомдлыг хэлэлцэж эхэлжээ.  

Улсынхаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр төрийн мэдлийн 1Malaysia Development Berhad (1MDB) сангийн хөрөнгийг захиран зарцуулж, улсад 4.5 тэрбум ам.долларын хохирол учруулсан хэрэгт холбогдоод байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг буруутай гэж үзсэн бөгөөд хэргээ сэгсрэх сүүлийн найдвар нь Дээд шүүх болчихоод буй юм.

Түүний засаглалын жилүүдэд сангийн хөрөнгөнөөс 4.5 тэрбум ам.доллар будилж, харин хувийн хөрөнгө нь тэрбум ам.доллараар нэмэгдсэн болохыг Прокурорын байгууллагаас мэдээлж байсан билээ.

2018 оны тавдугаар сард явагдсан сонгуульд Н.Разакийн нам ялагдсанаас хойш түүний үйлдсэн олон гэмт хэргийн мөрөөр хууль хяналтынхан орсон байдаг. Тухайн оныхоо зургадугаар сард цагдаа нар Нажибын гэрээс 273 сая доллараар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн эдлэл, бэлэн мөнгө хураан дуулиан тарьж байв. Эдгээрийн дотор 1,6 сая долларын үнэ бүхий очир эрдэнэ, алтан эдлэл байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 23:04

Монгол эмэгтэйг дэлбэлж �##�сан �##�уурчин

Холбоотой мэдээ

Back to top button