НИЙГЭМ

БНХАУ гантай мужуудадаа 30 сая ам.доллар хуваарилав

БНХАУ-ын Сангийн яам ган гачигт нэрвэгдсэн Шаньси, ӨМӨЗО зэрэг найман муждаа нийт 30 сая ам.долларыг дэмжлэг болгон хуваарилжээ.

Удаан үргэлжилсэн ган гачиг тайлагдахдаа үерийн гамшиг дагуулах магадлал өндрөөс гадна ургац алддаг. Тиймээс энэхүү хөрөнгийг үерээс хамгаалах байгууламж, гадаргын усны нөөцлүүр барих зэрэг дэд бүтцийн ажилд зориулах юм байна.

Тухайлбал, Ляонин муж өөрт ногдсон 543 450 ам.доллараараа үерийн гамшигтай тэмцэх ажлын үр дүнг сайжруулах ажилд зарцуулах гэнэ. Эрх баригчдын зүгээс төсөв баталж өгөхийн хажуугаар нөхцөл байдалд үнэлгээ хийх тусгай мэргэжилтэн, ургац хураах зориулалтын техник хэрэгслийг илгээжээ.   

Аньхой, Хубэй, Хэнань, Гуйчжоу, Чунцин мужууд гадаргын ус хуримтлуулах байгууламж бархаар  ажил нь эхэлжээ. Дээрх мужуудад голын түвшин эрс багассан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button