ДЭЛХИЙ

Цөмийн дайнаас тэсч үлдэх магадлал өндөр улсуудыг нэрлэжээ

Ратгерын их сургуулийн эрдэмтэд АНУ, ОХУ-ын хооронд цөмийн дайн дэгдсэн тохиолдолд дэлхийн нийтийг хамарсан өлсгөлөн болж таван тэрбум хүн хүнс тэжээлийн дутагдлаар нас барах эрсдэлтэйг судалж тогтоосон талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл уг судалгаагаар цөмийн дайныг тэсч үлдэх чадвартай улсуудыг мөн тогтоожээ.

Тодруулбал, Австрали, Аргентин улсын хүн ам хүнс тэжээлийн дутагдлыг давж гарах хамгийн өндөр боломжтой гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх улсуудын хүн ам өдөрт авах илчлэгээ хамгийн удаан хугацаанд авах боломжтой аж. Тэсвэрлэх чадвар өндөр улсын тоонд дээрх хоёроос гадна Шинэ Зеланд мөн багтжээ.

Байдал буруугаар эргэсэн тохиолдолд дээрх гурван улс дүрвэгсдийн хамгийн зорилтот газар болж хувирах юм байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 11:53

ионгзл �##�гаа

Зочин
Зочин
2022-08-17 12:56

Барууны хэвлэлүүд цөмийн дайн болох магадл�##� өндөр гэж сүүлийн үед их бичих болсон нь хүмүүсийг дасгаж байгаад цөмийн зэвсэг хэрэглэх замаа засаж байна даа

Зочин
Зочин
2022-08-17 21:04
Reply to  Зочин

оросуудыг цөмдөхгүй бол болохгүй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button