ДЭЛХИЙ

Казахстаны эрх баригчид орос хэлийг ЕБС-ийн нэгдүгээр ангиас заадаг байсныг болиулжээ

Казахстан улс орос хэлний хичээлийг Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн заадаг байсныг энэ жилээс болиулжээ. Гэгээрлийн сайд Асхат Аймагамбетов энэ талаар мэдэгдлээ.

Тэрээр шийдвэрийнхээ үндэслэлийг “Нэгдүгээр ангиас эхлэн гурван хэл зэрэг үзэх нь хүүхдүүдэд маш их дарамт болдог” гэж тайлбарласан байна. Шийдвэр гарснаар Казахстаны ЕБС-ийн сурагчид нэгдүгээр мангиасаа зөвхөн Казах хэлийг, хоёрдугаар ангиасаа орос хэлийг, гуравдугаар ангиасаа англи хэлийг нэмэлт хичээлээр судлахаар болов.

Казахстаны ЕБС-иуд өмнө нь нэгдүгээр ангиас эхлэн орос, казах хэлийг зэрэг судладаг байсан бөгөөд 2012 онд англи хэл нэмэгдсэнээр нэгэн зэрэг гурван хэл судладаг болоод байжээ. Харин өмнө нь хэвлэлээр гарч байсан “Орос хэлний ангиудыг 6-7 жилийн турш хаахаар болсон” гэдэг мэдээллийг сайд үгүйсгэсэн байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 20:59

Казахстанд нэгдүгээр хэл нь Казах хэл байх ёстой

Зочин
Зочин
2022-08-17 23:19

wow 3-р ангиас англи хэл.

dash
dash
2022-08-18 06:57

Kazak uls gej baigaagui Belegiin uls bolj tus#aa garsan Putin uuriin amaar uuniig helsen dee U Tubees olood uzchihed amarhan Isheg everee urgahaar ehiigee murgunu gej bolj bna Ugch bolsiin erguuleed avchihad amarhan daa Kazakstand 4 saya oros amidardag kazakuudad durgui Kazakuud gaduurhdag uchiraas Odoo tsag n bolson doo

Зочин
Зочин
2022-08-18 14:54
Reply to  dash

БИТГИЙ ХУДАЛ МӨӨР ЭНЭ УЛС МОНГОЛЫГ БОДОХОД УЛС ШИГ УЛС. ТЭД БОЛ ДАЙЧИН ТЭМЦЭГЧ АРД ТҮМЭН ХАРИН ҮХЭРНҮҮД БОЛ УРВАГЧ АЙМХАЙ ХУЛЧГАРУУД

Холбоотой мэдээ

Back to top button