ДЭЛХИЙ

НАСА саран дээр аварга хөлөг буулгана

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв /НАСА/ “Шинэ сар” /SLS Block1/ нэртэй 100 метр урт аварга хөлгийг сар руу хөөргөхөөр бэлтгэж байна. Анхны нислэгийг энэ сарын 29-нд Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс үйлдэхээр товложээ.

Анхны нислэг учир нисгэгчгүй хөөргөнө. Амжилттай болсон тохиолдолд 50 жилийн дараа анх удаа саран дээр хүн буулгах зорилтоо ажил хэрэг болгох юм байна.

Хөлгийг нисэгчгүй хөөргөнө

Хөлгийг мягмар гаригийн орой /Монголын цагаар лхагва гаригийн өглөө/ үйлдвэрээс нисэх талбай руу зөөж эхэлсэн бөгөөд 1 км/цаг хүрэхгүй хурдтайгаар явж буй тул 6.7 км зайд орших нислэгийн талбайд хүртэл 9-10 цаг зарцуулах төлөвтэй байгаа аж.  

Босоогоор: Хөлгийн урт. Хэвтээгээр: Тойрог замд оруулж чадах ачааны жин буюу даац /Кг-аар/

Хүн төрөлхтөн анх удаа саран дээр хүн буулгасны 50 жилийн ой ирэх арваннэгдүгээр сард тохионо. НАСА-гийн хувьд энэхүү түүхт ойг угтсан хамгийн чухал ажил нь “Шинэ сар” хөлгийн анхны нислэг болж байна. НАСА энэхүү нислэгээрээ сарыг эзэгнэх амбийцтай “Артемис” хөтөлбөрөө мөн нээж байгаа юм. Артемис нь эртний Грекийн домгийн бурхан Аполлоны ихэр эгч, сарны дара эх юм.

НАСА эл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж сарыг эзэмшвэл 2030 оноос Ангараг руу ахихаар төлөвлөж байгаа аж.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button