ДЭЛХИЙ

Улс орнууд хоёр туйлд хуваагдах үйл явц үргэлжилж байна

Дэлхийн дайн дэгдээж тогтсон дэг журмыг өөрчлөхийг хүсдэг хэсэг бүлэг улс, үндэстэн бий. Тэдгээр нь өмнөх дайнаар тогтсон дэг журмаас ашиггүй хоцрогсод байдгаараа ижил. Юу юугүй хоорондоо тулахаар зэхэж буй хоёр туйлын аль, алинд ийм эмзэг цэгүүд бий.  Барууны орнууд, ОХУ-ын аль, аль нь өрсөлдөгчийнхөө энэ эмзэг цэгийг олж базахаар яаравчилж байна.

ОХУ АФРИКИЙГ ОНИЛЖЭЭ

ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров өнгөрсөн сарын сүүлээр Африкийн Египет, БН Конго, Уганда, Эфиоп улсуудад айлчилсан билээ. Айлчлалын үеэр хамтын ажиллагааны олон чиглэлийг ярилцсан нь тодорхой ч хамгийн чухал нь тогтолцооны эсрэг хамтран тэмцэж, хамт ялж, ашигтай гарах боломжийг санал болгосон явдал байв. Африкт түүний хийсэн мэдэгдлүүдээс “Колоничлолын буулганаас гарах Африкийн улсуудын тэмцлийг ОХУ тууштай дэмжинэ” гэсэн нь хамгийн ач холбогдолтой нь. Дэлхийн дайн дэгдвэл ялагч тал руу хүчний туйл шилжиж, тогтсон дэг журам орвонгоороо өөрчлөгдөнө. Ам.долларын ноёрхол үгүй болно. Тэр өөрчлөлтийн төлөө хамт тэмцэж, ялагч болохыг С.Лавров улс орнуудад ухуулж явсан болж таарч байна.    

Одоо үйлчилж байгаа тоглоомын дүрэм, тогтсон дэг журам Африкийн улсуудад ямар ч ашиггүй. Барууны ертөнцийн хувьд хэрэглээ нь олдгоосоо хэтэрчихсэн, бусад улсыг сорж мөлжихгүй л бол оршин тогтнож чадахааргүй болсон. Тэдний тансаг амьдралын үнийг төлдөг хамгийн том эх үүсвэр нь Африкийн улс орнууд юм. Тиймээс энэ эх үүсвэрээс нь салгаж, бужигнуулчих санаархлыг ОХУ тээж байна. Чадлаараа ч тойглож байна. ОХУ Украины үр тариаг экспортод гаргах болмжийг Станбулын гэрээгээр нээж өгсөн нь Африкчуудад өгсөн амлалтынх нь нэг хэсэг юм. Египет бол улаанбуудайн хамгийн том импортлогч. Украины боомтуудаас хөдлөх үр тариа ачсан хөлөг онгоцуулын ихэнх нь Африкийг зорино.       

Харин хариуд нь ОХУ барууны орнуудыг шахаж гаргах лоббиг хийсэн болов уу. Барууныхан бол хэрэглээ нь олдгоосоо хэтэрчихсэн, бусад улс орнуудыг сорж мөлжихгүй л бол өөрөөр амьдрах ямар ч боломжгүй. Оросууд яг энэ эмзэг цэг дээр нь дөрөөлөөд барууны ертөнцийн эсрэг хамтран тэмцэхийг Африкчуудад уриалж явна. Хариуд Африкийн улсуудад эрх чөлөө, баялгаа захиран зарцуулах эрх буюу тогтолцооны өөрчлөлтөөс хожих боломжийг амлаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэд хоногийн өмнө найрсаг харилцаатай улс орнуудаа орчин үеийн зэр зэвсгээр хангахад бэлэн гэж мэдэгдсэн. Москвад уржигдар болсон Олон улсын аюулгүй байдлын чуулган дээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу  Бурунди, Гвинейская Республика, Камерун, Мали, Судан, ӨАБНУ, Уганда, Чад, Эфиоп, найрсаг харилцаатай улс орнууд хэмээн нэр цохсон нь тохиодлын хэрэг биш. Байдгаа сорж мөлжүүлсэн Африк гэх мэт тогтолцооны золиосуудыг турхирч, барууны орнуудыг хоолноос нь салгах бодлого барьж байна.

БАРУУНЫХАН ХАРИН ОХУ, БНХАУ-ЫГ ЗАДЛАХЫГ МӨРӨӨДӨЖ БУЙ

Улс үндэстнийг хагаралдуулж, дундаас нь ашиг унагах нь барууны орнуудын сайн чаддаг ажил. Гэвч Ирак, Афганистан, Ливи зэрэг очсон улс орон болгоноо цсан далайд умбуулж, эмх замбараагүй байдалд оруулснаас “Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоох” бодлого нь хүчгүйдээд байгаа. Улс орнууд АНУ-тай ойртвол юу болохыг мэддэг болсон тул зайгаа барьж буй. Гэсэн ч хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зарим улс, БНХАУ-ын өөртөө засах мужуудыг онилж, бужигнуулж, хүчгүйдүүлэх аргаа эрэлхийлсээр байна.

Тухайлбал, Европын парламентын төлөөлөгчид Хятадын ардчилсан хөдлгөөн гэх байгууллагатай хамтран Төвөд, Зүүн Туркестан /Шиньжаан/, ӨМӨЗӨ, Хонконг, Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдийн удирдагчдыг энэ сарын 13-ны өдөр Шинэ Дели, Прага, Вашингтон ДС, Нью Йорк, Мюнхен, Тайпей, Сидней, Дарамсалагаас цахимаар холбож, коммунист дэглэмийг түлхэн унагаж, колоничлолоос гарах асуудлыг хэлэлцүүлжээ. Улмаар зургаан колони улс нэгэн зэрэг салн тусгаарлах хөдөгөөн өрнүүлбэл дэглэмийг ганхуулах боломжтой гэсэн дүгнэлт хийсэн гэнэ.

Украины дайнтай зэрэгцээд улс орнууд хоёр туйлд хуваагдах үйл явц ийнхүү үргэлжилж байна.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 18, 2022 14:50

ОРОСЫГ ЦӨМДӨХ ХЭРЭГТЭЙ

zochiN
zochiN
8 сар 19, 2022 08:45

Орсыг цөмдөх хүчин дэлхийд байхгүйг ойлгоогүй хүн бас байна, цөм бол дэлхийн төгсгөл

Д Баярсайхан
Д Баярсайхан
8 сар 19, 2022 11:04

"Улс төр "-тоглоом биш . Хэн, эх орноо зөв удирдана Тэр хүн ард түмнээ аварна. Бид маргах яахав. Дайн,цэрэг -зэвсэгийн наймаа болиосоо Дайн зогсоод, бие биеэ зөвшөөрч ,энхтайвнаар зэрэгцэн амьдрахаас өөр арга �##�га Нөгөө импери�##�измын төгсгөл гэдэг нь нь болж байгаа юм шиг байна.Олон нам,эвсэл больж ,бүгд
хөдөлмөрлөх эрх л үлдлээ..
ОУ-йн Байгууллагууд ажиллаж байгаа даа .

Д Баярсайхан
Д Баярсайхан
8 сар 19, 2022 11:12

Энэ худлаа үнэн бичиж хөөрдөг нөхдүүд болиочээ. Цөм- зэвсэг гэж хөөргдөөд Тэртэй тэргүй �##�ь 1970-аад оноос 2 систем үзэлцээд ,улс орнууд аюултай ,дэлхий эмзэг болчоод байна. Сонсож, харж байгаа л биз. Иргэдээ зөв ярьж ,зөв бич ,битгии цуураад бай !

Зочин
Зочин
8 сар 19, 2022 12:25

Бид Мексик болох уу Канад болох уу? гэдэг хоёр сонголтыг �##�ийг нь хийх вэ? Дэлхийн 2дахь том эдийн засагтай улсыг ашиглаж чадахгүй бол бид цөөхөн нам дагасан бүлэгд дарлуулаад Мексик шиг хог царайлаад байж бай!!!!

Зочин
Зочин
8 сар 19, 2022 12:37

Эхлээд хэн гэдгээ мэд юу ч чадахгүй байж олон юм донгосох хэрэггүй. Том улсын буфер бүсэд байдаг улс хамаагүй амныхаа зоргоор хуцв�##� зажлахгүй үмхүүлэхээ мэдэж байх хэрэгтэй. Ардчилсан гэж хаана ч байдаггүй юм. Зүгээр бодлогогүй донгосдог хог улсаараа тоглодог гэдэг бидэнд л сургамжтай. Украины эдийн засагтай өөрийнхөө эдийн засгийг харьцуулаад бод доо.

Холбоотой мэдээ

Back to top button