ДЭЛХИЙ

Зохиолч Салман Рушдид халдсан хэргийг Ирантай холбож эхлэв

Энэтхэг гаралтай Британи, Английн иргэншилтэй зохиолч Салман Рушдиг хутгалсан хэргийг АНУ, Британийн хэвлэлүүд ихэд ач холбогдол өгөн мэдээлж байсан билээ. Тэгвэл Хади Матар гэгч тэрхүү этгээд Ираны оюун санааны удирдагч аятолла Али Хаменейг шүтэн биширдэг, түүний уриалгын дагуу халдлага үйлдсэн гэх мэдээлэл өнөөдөр гарчээ.

Мэдээлэл аятолла Хаменей 1989 онд Салман Рушдийг үхвэл таарах талаар ярьж, уриалж байсныг эш татаж, Хади Матар энэ уриалгынх нь дагуу халдлага үйлдсэн гэх агуулгаар бичигдсэн байна.

Салман Рушди

Гэхдээ түүний хэргийг Ираныг харлуулах пи ар болгохоор хичээж байж ч тун магадгүй. Гэмт этгээд “Би аятолла Хамайнейг хүндэлдэг. Сайн хүн гэж боддог. Энэ талаар миний хэлж чадах зүйл энэ л байна” гэж тэрбээр мэдүүлснээс үзэхүл, тулгаж асуугаад Ираныг холбохоор хөөрөгдөж байж мэдэхээр байгаа юм. Учир нь Иран улсын зүгээс Салман Рушдид таагүй ханддаг нь өнөөг хүртэл хэвээрээ байжээ.  

Хэрэг явдал ингэж эргэсний дараа Иран улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл хийж, энэ хэрэгт ямар оролцоогүй гэсэн байна.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОЙЛГОМЖТОЙ ИРАН БАЙГАА ЦААНА НЬ

Холбоотой мэдээ

Back to top button