Нийгмийн

Илон Маскийн компани Улаанбаатарын бэрхшээлээс шийдэлцэх санал тавьжээ

Тэрбумтан Илон Маскийн “Starlink” компани Монголд орж ирж байгаа билээ. Тэгвэл энэ төслийг дагаад Илон Маскийн хөгжүүлдэг өндөр технологийн өөр олон төсөл манайд орж ирэх зам засагдсан талаар akipress.com цахим хуудаст мэдээлжээ.

-“Starlink”-ийг дагаж Илон Маскийн өөр олон төсөл Монголд орж ирэх боломжтой-

Гвинн Шотвел тэргүүтэй “Starlink”-ийн удирдлагууд өнгөрсөн оны тавдугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай цахимаар уулзаж, яриа хэлэлцээр хийсэн байдаг. Тэр хурлаар “Starlink”-ийн зүгээс Илон Маскийн хэрэгжүүлдэг “SolarCity”, “Hyperloop” зэрэг төслийн хүрээнд хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлсэн аж.

“SolarCity” нь сэргээгдэх эрчим хүч, “Hyperloop” нь нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг юм. Манай талаас хотын түгжрэл бууруулах, эрчим хүчний бие даасан эх үүсвэр бий болгож агаарын бохирдлыг багасгах асуудал тулгамдсан тул хамтрах боломжтой хэмээн саналыг хүлээж авчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёэээссс гүүд

Зочин
Зочин

За ёстой барахгүй даваа байна гээд зугтах вий

Зочин
Зочин

Авилгал хүнд суртлаас айгаад дүрвэх байлгүй! Иргэн бүр дор бүрнээ шаардлага тавьж хэлэлцүүлэг хийж энэ заваан тогтсон бузрыг арилгах хэрэгтэй!@@

Зочин
Зочин

Ийм том амжилтанд хүрсэн бизнесмэн улс төрийн хүнд суртал, авилгын хүндрэлтэй аль хэдийн танил болсон байгаа. Амархан бууж өгөхгүй байхаа. Оросууд л самарчихгүй бол

Физикч, судлаач
Физикч, судлаач

Санамж бичиг нь цаас хэвээрээ үлдчихгүй бол хэрэгтэй л санаачлага байна...

ЗочинБолор
ЗочинБолор

За даа юм хийж чадахгүй байж, манай улс төрчид хажуугаар нь юм завшчих санаатай хяналт тавина энээ тэрээ гэж янз бүрийн хориг тавьж байгаад залхаагаад буцаачих том туршлагатай улс шүү дээ, улс төрийнхнийг хол байлгавал бүтчинэ дээ уг нь...

Холбоотой мэдээ

Back to top button