НИЙГЭМУРЛАГ

ТАНИЛЦ: Ч.Ундралын толгойлох Кино урлагийн зөвлөлд багтсан уран бүтээлчид

Ч.Ундрал Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдоод гурван сар болж байна. Хуулиараа уг зөвлөл 10 гишүүнтэй байх ёстой бөгөөд 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл байх ёстой. Ийнхүү Кино урлагийг дэмжих тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, долоон хүнийг сонгож авдаг. Өнгөрсөн долоо хоногт Кино урлагийн зөвлөлийн даргаас холбогдон тодруулахад, сонгон шалгаруулалт дууссан, Соёлын сайд л батламжлах үлдээг буйг хэлж байсан билээ.

Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 25-нд “Кино урлагийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болжээ. Энэхүү хуралдаанд тус зөвлөлд сонгогдсон дараах долоон хүн оролцжээ. Тэд сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 20 гаруй хүнээс ийнхүү тэнцэж үлджээ.

  1. Кино оператор Б.Пүрэвдорж
  2. Кино судлаач Б.Түмэн-Өлзий
  3. Найруулагч, кино зохиолч, багш Н.Ганхуяг
  4. Кино найруулагч, кино зохиолч Н.Уранчимэг
  5. Кино продюсер С Чимэддагва
  6. Кино продюсер Т.Номунзул
  7. Кино эдийн засагч, багш Г.Энхбаяр нар шалгарч ажиллаж эхэлсэн байна.

Эдгээр эрхмүүдээс өмнөх Кино урлагийн зөвлөлд кино эдийн засагч Г.Энхбаяр ажиллаж байсан түүхтэй.

Ташрамд сонирхуулахад, Зөвлөлийн гишүүнээр ажиллах уран бүтээлч кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх ёстой. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болно хэмээн хуульдаа заасан байдаг билээ.

Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • 9.16.1.кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх;
  • 9.16.2.энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрлийг олгох / 20.1.Кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгоно./
  • 9.16.3.кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
  • 9.16.4.кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
  • 9.16.5.Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
  • 9.16.6.төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийх;
  • 9.16.7.кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох;
  • 9.16.8.залуу уран бүтээлчид дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх;
  • 9.16.9.олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • 9.16.10.мэдээллийн сан, цахим үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих;
  • 9.16.11.хуульд заасан бусад бүрэн эрх.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 26, 2022 12:28

Инээд хүрчихлээ. Киноны ахмадууд дуусаагүй байгаа шүү!!! Амьдад нь ингэж доромжилж брлж байгаа юм байх даа

Зочин
Зочин
8 сар 26, 2022 21:08

Номин сайд та Кино урлагийн зөвлөлийн даргаар яагаад Ч.Ундр�##�ыг сонгож байгаа юм бэ! Та ажлаа сайн гүйцэтгэх ёстой. Киноны ахмадууд ажиллаад дуусаагүй байгаа шүү!!!

Kkkkkk
Kkkkkk
9 сар 20, 2022 03:07
Reply to  Зочин

Ундр�##� ямар ш�##�гуураар.гаоав?

Холбоотой мэдээ

Back to top button