СПОРТ
БТСУХ: Шатарчид, өсвөрийн тамирчдад шагнал гардуулж байна

“Ченнай 2022” дэлхийн шатрын олимпиад, “Азийн хүүхдүүд 2022” наадамд амжилттай оролцсон баг тамирчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр БТСУХ-нд болж байна.
Манай улсын баг тамирчид “Ченнай 2022” дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож, эмэгтэйчүүд 15, эрэгтэйчүүд 35 дугаар байрт орсон амжилтаар “Гаприндашвилийн цом”-ын төлөө өрсөлдөөнд 24 дүгээрт эрэмбэлэгдсэн бол ОХУ-ын Владивоток хотноо болсон “Азийн хүүхдүүд 2022” наадмаас нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар 12 дугаар байрт орсон юм. Шагнал гардуулах ёслол 10.00 цагаас СТО-ын 303 тоотод эхэллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.