СПОРТ

“АВАРГУУДЫН ЛИГ”: “Бавари”, “Барса”, “Интер” нэг хэсэгт орлоо

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний хэсгийн шатны сугалаа өнгөрсөн шөнө Туркийн Станбул хотноо боллоо.

Сугалааны мөнө багууд сагсанд дараах байдлаар хуваагдсан байсан

Нэгдүгээр сагс: «Реал», «Айнтрахт», «Манчестер Сити»«Милан»«Бавария»«ПСЖ»«Порту»«Аякс».

Хоёрдугаар сагс: «Ливерпүүл»«Челси»«Барселона»«Ювентус»«Атлетико»«Севилья»«РБ Лейпциг»«Тоттенхэм».

Гуравдугаар сагс: «Борусси» Дортмунд, «Ред Булл Зальцбург», «Шахтер»«Интер»«Наполи», «Бенфика», «Спортинг», «Байер».

Дөрөвдүгээр сагс: «Марсель», «Брюгге», «Селтик», «Виктория» Пльзень, «Маккаби» Хайфа, «Рейнжерс», «Копенгаген», «Динамо» Загреб.

Эндээс гуравдугаар сагсны “Интер” “Үхлийн хэсэг” үүсгэх боломжтой нь харагдсан юм. Тэгвэл сугалаагаар Италийн баг Германы “Бавари”, Испанийн “Барселона”-тай нэг хэсэгт орж, “Үхлийн хэсэг”-ийг үүсгэлээ. Сугалааны дараа багууд найман хэсэгт дараах байдлаар хуваагджээ.

A хэсэг: «Аякс», «Ливерпүүл», «Наполи», «Рейнжерс».

B хэсэг: «Порту», «Атлетико», «Байер», «Брюгге».

C хэсэг: «Бавари», «Барселона», «Интер», «Виктория» Пльзень.

D хэсэг: «Айнтрахт», «Тоттенхэм», «Спортинг», «Марсель».

E хэсэг: «Милан», «Челси», «Зальцбург», «Динамо» Загреб.

F хэсэг: «Реал», «РБ Лейпциг», «Шахтер», «Селтик».

G хэсэг: «Манчестер Сити», «Севилья», «Борусси Д», «Копенгаген».

H хэсэг: «ПСЖ», «Ювентус», «Бенфика», «Маккаби» Хайфа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button