Энтертайнмент

Монгол ажилчин амиа алдсан хэргээр PSY-ийн P-Nation-ыг шалгаж байна

Дуучин PSY-ийн "Summer Swag 2022" тоглолтын тайзыг буулгаж байсан 20 настай монгол залуу өндрөөс унаж нас барсан хэрэг өнгөрсөн сарын 31-ний өдөр гарсан талаар бид тухайн цаг үед нь мэдээлсэн билээ.  Тэгвэл БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг тоглолтыг зохион байгуулсан “P-Nation” энтертайнмент компанийг шалгаж эхэлжээ. Уг компанийг PSY өөрөө үүсгэн байгуулсан юм.

Шалгалтыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй орчин нөхцөлд цаг агаарын тааламжгүй байдлыг үл харгалзан ажиллуулсан” гэдэг үндэслэлээр явуулж байгаа аж.

БНСУ-ын “Үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуульд бороо, цас болон цаг агаарын бусад тогтворгүй нөхцөл байдалд ажлыг зогсоох ёстой гэж заасан байдаг аж. Хөдөлмөрийн яам P-Nation-ыг хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд өнөө өглөө 09.30 цагийн орчимд Сөүлийн өмнөд хэсэгт байрлах төв оффисс болон туслан гүйцэтгэгч компаниудынх нь байранд үзлэг шалгалт явуулжээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, Ганвон хотын Ганнюн  цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлтүүлгийн цамхагийг буулгаж байсан ажилтан,  20 настай монгол залуу өнгөрсөн сарын 31-ний ням гаригийн 15.53 цаг орчимд 15 метр өндрөөс унаж, эмнэлэгт хүргэсэн ч гэмтлээ даалгүй нас барсан юм.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эвийдээ ????, монгол залуусыг минь эх орондоо тайван сайхан амьдрах нөхцөлөөр хангах төр засаг хэрэгтэй байна

Холбоотой мэдээ

Back to top button