СПОРТ

Боксын Азийн АШТ Йорданд болно

Азийн боксын холбоо энэ оны насанд хүрэгчид, өсвөр үеийнхний Ази тивийн АШТ зохион байгуулах хотуудын нэрийг зарлалаа.

Насанд хүрэгчдийн тивийн АШТ ирэх аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 13-ны хооронд Йорданы Амман хотод, өсвөрийн АШТ ирэх арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 4-нд Иракийн Сулеймания хотод зохиогдохоор болсон байна.

Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн тивийн АШТ Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотод болоход Казахстаны баг тамирчид найман алт, зургаан мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Узбекистан, Монголын (ОУХМ Х.Энх-Амар, МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг нар жиндээ түрүүлсэн) багууд удаалж байв.          

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button