ДЭЛХИЙ

НАСА шинэ хөлгөө сар руу өнөөдөр хөөргөнө

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв /НАСА/ “Space Launch System” /SLS Block1/ нэртэй 100 метр урт аварга хөлгийг сар луу хөөргөхөөр бэлтгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хөлгийг Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс өнөөдөр хөөргөнө.

Өмнө нь мэдээлсэнчлэн,  хөлгийн анхны нислэг учир энэ удаа нисгэгчгүй хөөргөж, амжилттай болсон тохиолдолд 50 жилийн дараа анх удаа саран дээр хүн буулгах зорилтоо ажил хэрэг болгох юм.

Хүн төрөлхтөн анх удаа саран дээр хүн буулгасны 50 жилийн ой ирэх арваннэгдүгээр сард тохионо. НАСА-гийн хувьд энэхүү түүхт ойг угтсан хамгийн чухал ажил нь “Space Launch System” хөлгийн анхны нислэг болж байна. НАСА энэхүү нислэгээрээ сарыг эзэгнэх амбийцтай “Артемис” хөтөлбөрөө мөн нээж байгаа юм. Артемис нь эртний Грекийн домгийн бурхан Аполлоны ихэр эгч, сарны дарь эх юм.

НАСА эл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж сарыг эзэмшвэл 2030 оноос Ангараг руу ахихаар төлөвлөж байгаа аж.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button