ДЭЛХИЙНийгмийн

ОХУ-д болох "Дорно 2022" цэргийн сургуулилтад Монгол Улс оролцоно

ОХУ-ын Дорнод цэргийн тойргоос уламжлалт цэргийн сургуулилтаа ирэх сарын 1-нээс 7-нд зохион байгуулах гэж байна. “Дорно 2022” нэрээр болж буй энэ жилийн сургуулилтад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ОДКБ/, ШХАБ-ын гишүүн, хамтын ажиллагаатай Азербайжан, Алжир, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргизстан, БНХАУ, Лаос, Монгол, Никарагуа, Сири, Тажикистан зэрэг улсын нийт 50,000 гаруй бие бүрэлдэхүүн оролцох юм байна.

Сургуулилтад ашиглдах 5000 гаруй техник хэрэглэлийн дотор онгоц 140, байлдааны хөлөг онгоц 60 байгаа аж.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд цэргийн сургуулилтын гол зорилго нь ОХУ болон түүний холбоотон улсуудын цэргийн чадамжийг өсгөж, аюулгүй байдлыг хангах явдал юм байна.
Үндсэн сургуулилт Приморийн хязгаар дахь Сергеевскийн цэргийн сургуулилтын баазад, үлдсэн нь Япон тэнгис, Агнуурын тэнгист болох аж. Сургуулилтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зочилж магадгүй гэж хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХАХА
ХАХА

МОНГОЛ УЛС ЭНЭ ХЭЭРИЙН СУРГУУЛЬ НЭРТЭЙ ФАШИСТ ОРОСЫГ ДЭМЖСЭН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button