СПОРТ

Р.Левандовски “Ла лиг”-ийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ

“Барселона” багийн шинэ цэрэг Роберт Левандовски багийнхаа фанатуудыг богино хугацаанд байлдан дагуулж байна. Ла лигийн гуравдугаар тойрогт “Вальядолид”-той тоглоход дубль хийж, дөрвөн гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Польш довтлогч тоглолтын төгсгөлд бүр хет трик хийх шахсан.

Тэрбээр сүүлийн хоёр тоглолт дараалан дубльдсэнээр дөрвөн гоолтой болж лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. “Бетис”-ийн Борха Иглесиас адилхан дөрвөн гоолтой ч хоёрыг нь 11 м-ийн торгуулийн цохилтоос оруулжээ.

Роберт лигийн эхний тоглолтод “Райо”-гийн хаалганд л гоолдоогүй юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x