БНХАУ-ын түүхэн дэх хамгийн дуулиантай банкны залилангийн хэрэг илчлэгдлээ

Урд хөршид 5.8 тэрбум ам.долларын хохиролтой санхүүгийн луйврын хэрэг илчлэгджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор өчигдөр 234 хүнийг нэгэн зэрэг баривчилсан байна. Тэднийг иргэдэд бага хүү, өндөр өгөөж амлах замаар, тосгоны, төдийлэн нэр гараагүй жижиг банкийг ашиглан 5.8 тэрбум ам.доллар залилсан гэж буруутгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Эрх баригчид одоо хохирлыг нэн даруй барагдуулах талаар хэлэлцэж байгаа юм байна. Хохирлын хэмжээ үлэмж, хохирогчдын тоо олон байгаа нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, удахгүй болох Хятадын коммунист намын их хурлын өмнө эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж үзсэн тул ийнхүү шуурхайлж байгаа гэсэн агуулга Блүүмберг дээр гарсан байна.

Хэнань мужийн Сюйчан хотын Цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд гэмт этгээдүүд хохирогчдод жилийн 18 хувийн өгөөж амлан “Yuzhou Xinminsheng Village Bank” зэрэг банкийг ашиглаж игэдийг залилсан аж. Нийт хохирлын хэмжээ 40 тэрбум юань буюу 5.8 тэрбум ам.доллар болжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайхах зүйлгүй, зарим манай нөхдүүдэд ч ийм зүйл(мөнгө хулгайлсан ,залилсан )явдал байгаа Монголын нэрийг сайн сайхнаар гаргаж, нөхдүүд зөв ажлаа хийгээрэй Төр-Засаг-УИХ-ын гишүүд ээ!
Яаж залилсан ?