НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

АХБ-наас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 100 сая ам.доллар зээлнэ

Азийн хөгжлийн банкнаас Countercyclical Support Facility хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад 100 сая ам.долларын зээл олгохоор болжээ.

Цар тахал, геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор үүсч буй эдийн засгийн “шоок”-ийн нөлөөг зөөллөх зорилгоор уг зээлийг олгож байгаа аж. “Энэ удаагийн зээлийг эрх баригчдын эдийн засгийг тогтворжуулах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэм болгох зорилгоор олгож байна” гэж тус банкны Зүүн Азийн бүс хариуцсан мэргэжилтэн Питер Розенкранц мэдэгдсэн байна.

Тус мэдээлэлд глобал шинжтэй болоод буй эдийн засгийн хүндрэлд манай улсыг мөн өртсөн гээд “Инфляци эхний хагас жилд 16.1 хувьд хүрсэн, валютын нөөц буурч, дарамт нэмэгдэж байгаа тул гаднын санхнүүжилт яаралтай шаардагдаж байгаа” хэмээн тодотгожээ. Энэхүү зээлийг эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүдийн гэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах юм байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Baba
Baba
2022-08-31 17:53

Манай гатан ижий овоо мөнгө......... ккккккк

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x