ДЭЛХИЙ

86 насандаа анх удаа түргэн хоол идэж үзжээ

Эрүүл хооллолтыг эрхэмлэгч, 15 ач, зээгийн өвөө британи хөгшин 86 настайдаа анх удаа түргэн хоол идэж үзжээ. Тэрээр чизбургер идэж үзээд төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалцсан байна. Daily Mirror энэ талаар мэдээллээ.

 Хөгшнийг Майкл Миллер гэх бөгөөд Британийн Хэмпшир гүнлэгийн Йатли хотод амьдардаг. Амьдралын идэвхтэй, эрүүл дэглэмийг баримталж, гэр бүлийнхэндээ ч энэ талаар байнга ухуулга хийж байдаг хүн гэнэ. Тиймээс ч “Макдоналдс”-т орж үзээгүй, ер нь амьдралдаа түргэн хоол амандаа ойртуулж үзээгүй нэгэн байж.

Харин саяхан охиныдоо айлчилж очоод байх үедээ амьдралдаа анх удаа дүрмээ зөрчиж, чизбургер амталж үзжээ. Ганцаараа гэр сахиж үлдээд, хоол хиймээргүй санагдсан тул охин руугаа ярьж, зөвлөгөөнийх нь дагуу хамтдаа “Макдоналдс” орсон гэнэ.

Бургер анх удаагаа амтлаад юу гэж хэлэхийг охин, зээ нар ихэд анхаарсан нь ойлгомжтой. Тэрбээр амталгаагаа хийчихээд “Таалагдлаа. Чөтгөрийн гайхалтай амт байна” гэжээ. Улмаар ер идэж байгаагүй болохоор л түргэн хоолыг “үздэггүй” байснаа хүлээн зөвшөөрч, цэсэн дээрх өөр хоолнуудыг сонирхсон гэнэ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ser
Ser
2022-09-01 15:47

тийм болоод ийм сайхан урт нас�##�ж л дээ

Холбоотой мэдээ

Back to top button